Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/02801

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны  анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч: тоотод байрлах, “******* ******* *******” ХХК /РД: *******/,

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******/

Гэрээний үүрэгт 5.100.266,86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2023 оны 10 сарын 23-ний өдөр өдөр L18600044/01 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5- д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 2 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7812869074 зээлийн дансны дугаартай, 555.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд;  2024 оны 1 дүгээр сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 388.498,21 төгрөг, шимтгэл: 7.700 төгрөг, үндсэн хүү 123.574,35 төгрөг, нийт 541,038.85 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7812868521 зээлийн дансны дугаартай, 202.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд;  2024 оны 01 дүгээр сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 121,198.84 төгрөг, шимтгэл 2.400, үндсэн хүү 38.551,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,634.40 төгрөг, нийт 168,784.42 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 7100262319 зээлийн дансны дугаартай, 2.080.000 төгрөгийг урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 01-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,034,609.19 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү: 669,447.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 25,443.85 төгрөг, нийт 2,729,500.77 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 7100229958 зээлийн дансны дугаартай, 620.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 401,144.16 төгрөг, шимтгэл: 0.00, үндсэн хүү 88,366.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,043.92 төгрөг, нийт: 495,554.94 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7100172404 зээлийн дансны дугаартай 1.650.000  төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 928,058.57 төгрөг, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 203,206.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,622.63 төгрөг, нийт 1,147,887.88 төгрөг. Иймд зээлдэгч Б.*******аас үндсэн зээлийн төлбөрт 3,873,508.97 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,123,146.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,011.09 төгрөг, шимтгэл 10,100.0 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 5,100,266.86 төгрөгийг гаргуулж өгнө үү..…” гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 5.100.266,86 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 5.100.266,86 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 5.100.266,86 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.100.266,86 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.297,05 төгрөгийн 50 хувь болох 48.277,135 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 48.277,135 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    А.БАТМАНДАХ