| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00300/И |
| Дугаар | 320/ШШ2025/00283 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/00283
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2025/00283 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дугаар багийн **** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Н.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын *** дүгээр багт оршин суух, С.Ц
нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол нийт 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00300/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Д нь 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 21 цаг 15 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Toyota Sienta маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад С.Ц гэх үл таних хүн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад миний автомашиныг мөргөсөн билээ.
Уг авто ослын улмаас миний авто машинд нийт 990,000 төгрөг, ****-иар шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлс 70,000 төгрөг, нийт 1,060,000 төгрөгийн хохиролыг ************ гаргуулан өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Д ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ц ид холбогдох, гэм хорын хохирол нийт 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Д , хариуцагч С.Ц бид дараах байдлаар эвлэрлээ. Үүнд:
1.Хариуцагч С.Ц нэхэмжлэлийн шаардлага болох 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөгийг нэхэмжлэгч Н.Д т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Д ын ХААН банк дахь ********* тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
2 .Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр, өөрсдийн хэн алины сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй гэдгээ ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь С.Ц ид холбогдуулан гэм хорын хохирол нийт 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Д ын ХААН банк дахь ******** тоот дансанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Н.Д , хариуцагч С.Ц нар нь эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Д ын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкны ******* дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,990 (хорин есөн мянга есөн зуун ер) төгрөгийн тал хувь болох 14,995 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,995 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ц аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,995 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Д т олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Д ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ц ид холбогдох, гэм хорын хохирол нийт 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,060,000 (нэг сая жаран мянга) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Д ын ХААН банк дахь ***** тоот дансанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Н.Д , хариуцагч С.Ц нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,990 (хорин есөн мянга есөн зуун ер) төгрөгийн тал хувь болох 14,995 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,995 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ц аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,995 (арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Д т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ