| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0048/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/54 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1738004150054 дугаар хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б.
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас зөвшөөрөлгүй мод бэлтгэн ... ХӨВ улсын дугаартай Серес маркийн автомашинаар Мөрөн сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас зөвшөөрөлгүй 3м3 хуурай шинэс мод бэлтгэн ... ХӨВ улсын дугаартай Серес маркийн автомашинаар Мөрөн сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Эко гээд хэсэгчилсэн арга хэмжээний үеэр хүүхдийн байцаагч, цагдаагийн дэслэгч О-н хамтаар Үерийн далангийн аман дээр 24 цагийн постон дээр ажиллаж байх хугацаанд 03 цаг өнгөрч байхад дан дугуйтай Серес маркийн автомашин орж ирэхээр нь зогсоож шалгасан чинь Г.Б гэдэг жолооч гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулаад журмын хашаанд хийж бичиг баримтыг нь түр хураан авч хоногийн рапортонд оруулж ерөнхий жижүүр, цагдаагийн ахмад Н-д хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би хөдөө хүнсэндээ явах гээд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хадам дүү Б руу ярьсан чинь 9 дүгээр сард бэлтгэсэн мод байгаа, түүнийг Мөрөн рүү оруулаад машиныг минь аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Түнэл сумын 4-р багт байх Б-д өчигдөр шөнө 24 цаг өнгөрч байхад очсон. Батбаяр тэгсэн гэрийн гадаа хураасан байсан хуурай модыг машиндаа ачаад би Мөрөн орж яваад цагдаа нарт баригдсан. Надад Б ямар нэгэн гарал үүслийн бичиг өгөөгүй. Тэр модоо 2017 оны 9 дүгээр сард гоожингоор авч байсан гэж хэлсэн. ...Би хууль зөрчсөн гэдгээ мэдэж байна. Надад Түнэл сумын ой дундын ангийн Б гэдэг байцаагч гоожин байхгүй гээд өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байсан. Өдөр 14 цагийн үед манай хадам дүү Б ирээд түлээгүй болчихлоо гоожин авах гэсэн чинь гоожин дууссан гээд өгөхгүй байна гээд байсан. Танайх 9 сард түлээ авч байсан гоожингоо надад өгөөч, би унаандаа ачаад явъя гэхээр нь би түлээ авсан гоожингоор дахиж мод ачиж болохгүй байх аа гэсэн чинь өгчих өө зүгээр явж байснаас дээр гээд гуйсаар байгаад аваад явчихсан. ...Б Түнэл сумын 4 дүгээр багт байдаг Ямаан даваа гээд газар руу явж унаанги ачна гээд явсан. Тэндээс бэлтгэсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Э-н 2018/06 дугаартай: “...2. Г.Б нь Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно/, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/ гэх заалтыг тус тус зөрчсөн байна”, “1. Түлшний хуурай шинэс мод 60.000, модны хэмжээ 3м3, экологи эдийн засгийн үнэлгээ 180.000” гэх дүгнэлт /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би Түнэл сум руу явж түлээний мод ачих гэсэн чинь гоожин өгөхгүй болохоор нь би Түнэл сумын 4-р багт Б гээд манай хадам ахынд очоод 9 дүгээр сард авсан гоожинтой 3-4 метр куб түлшний модны бичиг аваад ... ХӨВ улсын дугаартай хөх өнгийн Серес маркийн тээврийн хэрэгслээр Түнэл сумын 4 дүгээр багт байдаг Ямаан даваа гэх газраас унаанги моднуудыг ачаад Мөрөн сум руу шөнө орж ирж яваад цагдаа нарыг зогсоохоор нь айсандаа 9 дүгээр сард авсан гоожинг үзүүлсэн чинь миний гоожинг хэрэгсээгүй журмын хашаанд оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ, 0139649 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар, мод тээвэрлэх хяналтын хуудас /хх-ийн 33-35 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохиролд 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 53 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хэрэгт битүүмжлэгдсэн Д.Э-н өмчлөлийн /тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хх-ийн 32 дугаар хуудас/ ... ХӨВ улсын дугаартай Серес маркийн ачааны автомашин, 1.6 метрийн урттай 3м3 хуурай шинэс модыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/-ыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэ бүхий 3м3 хуурай шинэс модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738004150054 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ