| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03617/И |
| Дугаар | 197/ШШ2025/02802 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/02802
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: давхарт байрлах, “******* ******* ******* ******* *******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-т холбогдох,
3.641.171,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******ын ******* нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр БЗГ22-3434 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээг байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 926 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгеөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд А53 загварын гар зөөврийн комьпютер барьцаалсан. 2022 оны 07 сарын 08 ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг телеөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож. Энэхүү мөнгөн дүнгээс 0 тегрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 3,631,871.46 төгрог үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,641,171.46 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх гухай хуулийн 75.4.3 дахь заалтад “...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...гэж заасны дагуу нэхэмжлэлд гусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.641.171,46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 10 сарын хугацаанд хэсэгялэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан 3.641.171,46 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.641.171,46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.641.171,46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 364.118 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 364.118 төгрөгөөр тогтмол хийж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.300 төгрөгөөс 36.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 36.650 төгрөг, хариуцагчаас 36.650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ