| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00196/И |
| Дугаар | 320/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 320/ШШ2025/00305
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 320/ШШ2025/00305 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** дүгээр багийн ******* дугаар гудамжны ****** тоотод оршин суух, Б.Э
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багийн **** гудамжны 07*** тоотод оршин суух, Г.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины моторын үнэ 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай 320/2025/00196/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Э ,
Хариуцагч Г.Ч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Ч аас Приус-11 маркийн машины моторыг 600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөнгийг нь шилжүүлэн мотроо авсан. Засварын газар очоод машины мотороо солиулах гэтэл засварчин нь Приус-10 машины мотор байна, жанам болон астачерийн суурь нь таарахгүй учраас танай машинд тавьж болохгүй гэж хэлсэн. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Ч т моторыг нь буцааж өгсөн. Гэтэл Г.Ч нь моторын үнэнд төлсөн 600,00 төгрөгийг минь буцаан өгөхгүй байна.
Иймд Г.Ч аас 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...Хариуцагч нь 450,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор миний ХААН банкны ****** тоот дансанд төлөхөөр болсон. Би 18,650 төгрөгийг төлсөн....гэв.
Хариуцагч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оны 4 дүгээр сарын 10-ны дотор 450,000 төгрөгийг нэхэмжлэгч Эрдэнэдаваагийн ХААН банкны ****** тоот дансанд шилжүүлнэ. Ингэж эвлэрсэн. Би 18,650 төгрөгийг төлье...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь Г.Ч т холбогдуулан автомашины моторын үнэ 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Э гийн ХААН банк дахь ****** дугаартай дансанд төлөхөөр нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Г.Ч нар эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Э гийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч аас улсын тэмдэгтийн хураамж 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгохоор тогтов.
Энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.Ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ч т холбогдох, автомашины моторын үнэ 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.Э гийн ХААН банк дахь ****** дугаартай дансанд төлөхөөр нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Г.Ч нар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч аас улсын тэмдэгтийн хураамж 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ