| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02079/И |
| Дугаар | 197/ШШ2025/02520 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/02520
2025 03 14 197/ШШ2025/02520
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эс Эл плаза барилга, 9 давхар******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2-р хороолол, 65-р байр, ******* тоотод оршин суух, Тө******* Но******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,745,841.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Но******* нь Таван Богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 5 сарын 30-ны өдөр ******* дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 103223 дугаартай Хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг тус тус байгуулан 6,412,000.00 (Зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 5 сарын 17-ны өдөр дуусгавар, зээлдэгч Т.Но******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 11 сарын 29-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,938,409.82 төгрөгийг, хүүний төлбөрт 2,796,602.03 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 114,988.15 төгрөгийг, нийт 4,850,000.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Т.Но******* нь 2025 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 327 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 4,473,590.18 төгрөг, зээлийн хүү 225,096.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,154.74 төгрөг, нийт 4,720,841.44 төгрөгийг Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Но******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.Но******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Лизингийн зээлийн гэрээний 5.7-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 103223 дугаартай Хөдлөх хөрөнгө барьбааны гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,473,590.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 225,096.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22,154.74 төгрөг, нотариатын зардалд 25,000.00 төгрөг, бүгд 4,745,841.44 (Дөрвөн сая долоон зуун дөчин таван мянга найман зуун дөчин нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.Но*******ас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Т.Но******* миний бие хүлээн зөвшөөрч байна. Талууд харилцан зөвшилцөж байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн 4,745,841.44 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,372,841.44 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,373,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК нь хариуцагч Т.Но*******д холбогдуулан 4,745,841.44 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Т.Но******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,745,841.44 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,372,841.44 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,373,000 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Но******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,745,841.44 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,372,841.44 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,373,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,883.46 төгрөгөөс 45,441.73 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 45,441.73 төгрөг, улсын төсвийн данснаас 45,441.73 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Но******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР