Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/02522

 

 

 

 

 

 

2025 03 14 *******7/ШШ2025/02522

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоотод байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5-р хороолол, Усны гудамж, 44-р байр, ******* тоотод оршин суух, Ба******* Цо******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,162,796.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч: Бадарчын Цо******* нь *******тай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ/00RCC2307280*******-409-4 тоот Кредит карт эзэмших гэрээ", №ЗГ/00RCC2307280*******-409-4-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд 3 хувийн хүүтэй, жилийн 20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Талуудын хооронд байгуулагдсан тоот №ЗГ/00RCC2307280*******-409-4 "Кредит карт эзэмших гэрээ-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 6,162,796.43 (зургаан сая нэг зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн зургаан төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Цо*******д холбогдох 6,162,796.43 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг төлбөрийг 2025 оны 3 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 2,162,796.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.Цо*******д холбогдуулан 6,162,796.43 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Цо******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,162,796.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 3 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 2,162,796.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Цо******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,162,796.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 3 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 2,162,796.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,554.74 төгрөгөөс 56,777.37 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 56,777.37 төгрөг, улсын төсвийн данснаас 56,777.37 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Цо******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР