Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0009

 

                                                         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, С.*******гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: С.*******гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг маргаанд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, ******* дүүргийн *******, ******* ******* гудамжны , 2 дугаар орцны 2******* 56,2 м.кв орон сууц болон В1 давхрын ******* автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг барьцааны бүртгэлгүй бүртгэж, холбогдох гэрчилгээнүүдийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж өгсөн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ******* дүүргийн *******, ны 2 дугаар орц, ******* 56.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, уг орон сууцны В1 давхрын ******* автомашины зогсоолын өмчлөгчөөр С.*******г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх 2 өрөө орон сууц болон автомашины зогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч биелүүлсэн болох нь ******* дүүргийн *******, ны 2 дугаар орц, ******* 56.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, ******* дүүргийн *******, ******* /17029/, гудамж ны В1 давхрын ******* 18 мкв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******гийн ******* дүүргийн *******, ны 2 дугаар орц, ******* 56.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, уг орон сууцны В1 давхрын ******* автомашины зогсоолын өмчлөгчөөр С.*******г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх 2 өрөө орон сууц болон автомашины зогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР