| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00070/И |
| Дугаар | 150/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2025/00067
|
|
Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ..... аймгийн ..... сум .... дүгээр баг .... тоотод оршин суух иргэн .............. (РД:............) нэхэмжлэлтэй, ........... аймгийн ........... сум, ..... дүгээр баг .......... тоотод оршин суух иргэн ............. (РД:............) холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие .......... нь хариуцагч ............ 2002 онд танилцаж, 2002 оноос эхлэн нэг гэрт орж амьдарсан ба 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.
Бидний дундаас 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ............ төрсөн. Бид анх танилцаж, гэр бүл болоход хааяадаа эхнэр .......... нь архи уудаг байсан. Гэтэл сүүлийн 10 жил буюу 2015 оноос эхлэн нэг архи уухдаа 2-3 cap үргэлжлүүлэн өдөр болгон архи уудаг болсон. Архи уусан үедээ ........... нь агсан согтуу тавьдаг, гэр бүлийн амгалан тайван байдал байнгын алдагдуулдаг. Энэ байдлыг эхэндээ тэсэж, засрах байх гэсэн итгэлээр тэвчиж ирсэн.
Агсан согтуу тавих нь хэрээс хэтэрч, шөнө унтуулахгүй, хэл амаар доромжилж байсан тул 2020 оноос эхлэн .......... аймгийн ........... сум дахь Цагдаагийн хэлтэст дуудлага өгдөг болсон. Хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаар шийтгэврээр 14 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан. Баривчлах шийтгэл дуусаад гарч ирээд дахиад архи уугаад, агсан согтуу тавьдаг. 1 архи уухдаа 2-3 cap архи уудаг. Хар өглөө гарч яваад архи ууж явж байгаад 2-3 хоног, 7 хоногийн дараа ирдэг.
Иймд цаашид би өөрийн хүүгээ архины хамааралтай хүнтэй, гэр бүлийн хүчирхийлэл дунд айдас түгшүүр дунд өсгөхийг хүсэхгуй байгаа тул хүү .............. өөрийн асрамжинд авч, бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч .............. шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:
Миний бие .............. нь тус шүүхэд .............. холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Бид хоёр хоорондоо учир зүйгээ олж цаашид хамт амьдрахаар шийдсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............. нь ............... холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 31-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар .............. нэхэмжлэлтэй ............. холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ............. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА