| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00056/И |
| Дугаар | 150/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2025/00068
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,
......... хот, ........ дүүрэг, ...... дүгээр хороо, .... .... “.......” ХК-ний (РД:.....) нэхэмжлэлтэй ...... аймгийн ..... сум, .... дүгээр баг, .... .. тоотод оршин суух иргэн ..... (РД:......), ..... аймгийн .... сум, .... дүгээр баг, ...... тоотод оршин суух иргэн ..... (РД:..........) нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,499,478,54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
“.......” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ..... , ....... нар нь 2024 оны 05-р сарын 01-ний өдөр ....... тооцооны төвөөс MN100034140401857729 тоот зээлийн гэрээ байгуулж 3,500,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.7%, жилийн 20.4% хүүтэй малчны зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1 , 3.3 , 4.1.5 , 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 103 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймдзээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцлаж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч ........., ........ нарт үндсэн зээлийн төлбөр болох 3,297,993.63 / Гурван сая хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун ерэн гурав зууны жаран гурван / төгрөг, зээлийн хүү 201,484.91 / Хоёр зуун нэгэн мянга дөрвөн зуун наян дөрөв зууны ерэн нэгэн /төгрөг нийт 3,499,478.54 / Гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуун далан найм зууны тавин дөрвөн / төгрөгийг гаргуулж Төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч .............. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
............... нар нь .............. ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,499,478.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 1,249,739.27 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,249,739.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
............ ХК-нь иргэн ............... нараас зээлийн гэрээний үүрэгт 3,499,478,54 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .............. нар нь ................ ХК-ний нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 3,499,478,54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 1,249,739.27 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,249,739.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 29-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,941.66 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .............. нарын төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,941.66 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ............ ХК-ний нэхэмжлэлтэй ............ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,499,478.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ........... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,941.66 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч .............. нараас улсын тэмдэгтийн хураамжид 35,470.83 төгрөг, төрийн сангаас 35,470.83 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА