| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00202/И |
| Дугаар | 103/ШШ2025/00177 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00177
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00177 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******нуур дүүргийн ***** дүгээр хороонд байрлах, *******нуур дүүрэг дэх ******* хэлтсийн,
Гуравдагч этгээд: ******** оны ***** дугаар сарын ******-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, бага боловсролтой, кранистын оосорлогч, дохиочин мэргэжилтэй, *******нуур дүүргийн ****** дугаар хороо, ******* ******* ***** дугаар гудамжны ******* тоотод хүүгийн хамт оршин суух, ******* овогт ******* *******-******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******нуур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* *******-******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: П.*******-******* нь гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, өөрт болон бусдад аюул учруулах эрсдэл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. П.*******-******* архидан согтуурдаг, архи уусан үедээ гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэж, нөгөө хүмүүстэйгээ маргах, хүйтэнд тасраад унтах, бэртэх түүнээс болж зөрчилд холбогдох магадлалтай байгаа. Архи уугаад өөрийгөө хянах чадвартай согтдог, ууж идсэн хүмүүстэй нийлэх байдалтай байдаг, тасартлаа архи уудаггүй. Бид нар гудамжинд архи уугаад биеэ авч явах чадваргүй байгаа хүнийг эрүүлжүүлэх, саатуулах боломжгүй, 2019 оноос хойш энэ хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн бүртгэл байхгүй, заавал зөрчил үйлдэж байж саатуулагдах болоод байгаа юм. Энэ хүн тасраад унавал эмнэлгийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгөх арга хэмжээ авдаг. Гэхдээ *******-******* эмнэлгийн байгууллагад хүргэгдэж байсан бүртгэл надад байхгүй. Би энэ хүнээс авсан тайлбартаа гэмт хэрэгт зөрчилд холбогдож байсан, 2023 онд баривчлагаанд явсан гэж буруу бичиж алдаа гаргасан байна. Энэ хүнийг архины албадан эмчилгээнд хамруулах материал хангалтгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Гуравдагч этгээд П.*******-******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 11-р ангид сурдаг хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Би хэдэн найзуудтайгаа баяр тэмдэглээд архи уусан, би байнга уудаггүй, хааяа сардаа 2 удаа архи уудаг. Архи уугаад 2-3 жил болж байна, одоо өөрийгөө өөрчилж, архинаас татгалзаж архи уухгүй байя гэж бодож байна. Би эмчилгээнд явмааргүй байна, 1 удаа надад боломж өгнө үү, би өөрийнхөө хүсэлтээр сайн дураараа архинаас гарах саналтай байна, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх ёстой 1,390,000 төгрөг төлдөг, одоо талыг нь өгсөн байгаа. Би өөрөө архинаас гарахыг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд захиргааны арга хэмжээ авагдаж, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэв.
Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, П.*******-Эрдэнийн биеийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнүүд, *******нуур дүүргийн ***** дугаар хорооны Засаг даргын хүсэлт, П.*******-*******эс тайлбар авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, итгэмжлэл, *******нуур дүүргийн **** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******нуур дүүрэг дэх ******* хэлтсийн П. архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ******* байгууллага нь П.*******-******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтээ шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас харахад тэрээр сүүлийн 6 жилийн хугацаанд захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдаагүй байх бөгөөд сард 1-2 удаа архи уудаг гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгчээ.
П.*******-******* нь архи согтууруулах ундаа хэрэглэж гудамж талбайд архидан согтуурдаг болон архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт гарсан боловч өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэсэн үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******нуур дүүрэг дэх ******* хэлтсийн ******* овогт ******* *******-******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.******* байгууллага нь Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндэслэл тогтоогдвол шүүхэд дахин хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА