Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00185

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00185

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн *** дугаар хороо, Нарийны ***** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,332,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,332,967 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.******* нь "******* ББСБ ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14000********387 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

Д.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 530,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 80,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 694,202 төгрөг, зээлийн хүү 534,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,530 төгрөг, нийт төлбөр 1,332,967 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 1,332,967 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,332,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,277 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,138.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,138.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

ШҮҮГЧ П.ТУЯА