Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00186

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00186

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ***** дугаар хороо, Залуус ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг Л.******* нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 3,000,000 төгрөгийн дэмжлэгийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 16ы өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай төлөхөөр зээл авсан байна.

Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 80,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл 2,920,000 өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Л.*******ээс 2,920,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100********010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 2,920,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 61,670 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 61,670 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 30,835 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА