Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00187

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00187

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1******дүгээр хороо, ***** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,554,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь хариуцагч Д.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,554,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан" гэмт хэргийг үйлдсэн тул тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Д.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар кранчнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 3,554,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" төлүүлэх талаар хуульчилсан ба Д.******* нь дээрх 3,554,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байснаар бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд даатгалын мөнгөн хөрөнгө зөв зарцуулагдагүй байх үндэслэлийг буй болгож, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байх тул хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.*******оос хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 3,554,000 төгрөгийг гаргуулан Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан 1009**********080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн ******* газрын нэхэмжилсэн 3,554,500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,554,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 71,822 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлөх 71,822 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,911 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА