| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00101/И |
| Дугаар | 103/ШШ2025/00188 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00188
2025 02 26 103/ШШ2025/00188
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ****-р хороо, Партисын гудамж Ай Си тауэр, ****** давхар *******А тоотод оршин суух, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, *****-р хороо, Тогос-Уулын ***** дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,592,895.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь П.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,592,895.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч П.Энхбаяр нь манай компанитай 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр L100015165 дугаартай "цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "цахим зээл гэж ээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" хэлнэ гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч П.******* цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 7801427539 зээлийн дансны дугаартай 4,447,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2107010358 банкны тоот дансанд,
2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 7100516209 зээлийн дансны дугаартай, 7,130,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2107010358 тоот банкны дансанд,
2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7100512499 зээлийн дансны дугаартай, 27,350,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2107010358 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.
2024 оны 4 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,112,898.51 төгрөг, үндсэн хүү 372,524.40, нэмэгдүүлсэн хүү 53,013.09 төгрөг, нийт 3,538,436.00 төгрөг
2024 оны 4 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 6,894,923.92 төгрөг, хүү 834,288.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,436.83 төгрөг нийт 7,734,649.25 төгрөг,
2024 оны 4 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 26,417,280.60 төгрөг, үндсэн хүү 2,867,396.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,632.53 төгрөг нийт 29,311,309.90 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 8,500 төгрөг байна. Иймд хариуцагч П.Энхбаяраас 40,592,895.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Инвескор ******* ББСБ ХХК нь хариуцагч П.******* холбогдуулан 40,592,895.15 төгрөг гаргуулах тухай нэхэжлэл гаргасан. Зээлийн төлбөр төлөгч П.Энхбаяр нь манай байгууллагад хэсэгчлэн төлөх хүсэлттэй байгаагаа илэрхийлж манай байгууллага хүсэлтийг хүлээн авч П.*******ай дараах байдлаар төлбөр төлөх цаг хугацааны хувьд тохиролцов. Нэхэмжлэлийн шаардлага болох 40,592,895.15 төгрөгийг П.Энхбаяр нь 2025 оны 3 дугаар сарын 15-наас 2028 оны оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,014,822.38 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов. Төлбөрийг хугацаандаа төлөөөгүй тохиололд албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргахаар гэрээ байгуулж байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Энхбаяр нь 40,592,895.15 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-наас 2028 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 1,014,822.38 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацаа, төлбөр төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,592,895.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Энхбаяр нь 40,592,895.15 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-наас 2028 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 1,014,822.38 төгрөгийг 40 удаагийн төлөлтөөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,914.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 180,457.24 төгрөгийг улсын орлогоос, 180,457.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА