| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00224/И |
| Дугаар | 103/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00194
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00194 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүрэг, ****** дүгээр хороо,Шинэ айл төвийн ***** дүгээр давхар тоотод оршин суух, ******* санхүүгиийн нэгдэл ХХК, Багануур дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, ****** дугаар хороо, ******* *** тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,794,726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* санхүүгиийн нэгдэл ХХК-ийн Багануур дахь салбар нь С.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,794,726 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* санхүүгиийн нэгдэл ХХК Багануур дахь салбар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С.*******, Б.******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* санхүүгиийн нэгдэл ХХК-тай ЗГ116213013004060 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг, сарын 5% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, сар бүрийн 22-нд 285,834.80 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.
******* санхүүгиийн нэгдэл ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч С.*******гийн ХААН банкан дахь 57*******205 тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11,794,726 авлагын үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч С.*******, Б.******* нараас 11,794,726 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25/02 тоот нэхэмжлэлийн хавсралт А2 тоот маягтад дурдсан 11,794,726 төгрөгөөс 63,776 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 11,730,950 төгрөг болгон, хариуцагч С.*******, Б.******* нартай тохиролцов. Зээлийн төлбөр төлөгч С.*******, Б.******* нь төлбөрийг манай байгууллагад хэсэгчлэн төлөх хүсэлттэй байгаагаа илэрхийлж манай байгууллага хүсэлтийг хүлээн авч С.*******, Б.******* нартай дараах байдлаар төлбөр төлөх цаг хугацааны хувьд тохиролцов.
Төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 652,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 646,950 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* санхүүгиийн нэгдэл ХХК, Багануур дахь салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,794,726 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 63,776 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 11,730,950 төгрөгийг хариуцагч Б.*******, С.******* нар нь 2025 оны 4 дүгээр сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-нд 652,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 05-нд 652,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 05-нд 646,950 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 101,322.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 101,322.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА