| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00113/И |
| Дугаар | 103/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00198
2025 03 10 103/ШШ2025/00198
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ****** дугаар хороо, ******* дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,461,352.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Багануур салбар хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,461,352.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ4605147192 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй, 27,930,000 төгрөгийн зээл авсан.
Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш төлөлтөө хоцроож 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар 108 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Иймд Б.*******өөс үндсэн зээл 24,030,075.78 төгрөг, хүү 1,411,301.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,974.66 төгрөг, нийт 25,461,352.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн миний бие 2024 оны 4 дугаар сарын 21-ний өдөр Голомт банктай гэрээ байгуулж 27,930,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Уг зээлээ ажилгүй болсон учраас 2024 оны 10 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн одоог хүртэл хугацаанд ажил эрхлээгүй, зээлийн төлөлтийг хугацаанд нь төлж чадахгүй явсан. ...Одоо Голомт банкнаас нэхэмжилсэн 25,461,352.90 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,461,352.39 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,257 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 142,628.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,628.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА
с