| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 129/2025/00006/И |
| Дугаар | 301/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00080
| 301/ШШ2025/00080 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.... хот, Б..... дүүрэг, 1.... дугаар хороо, .... хотхон, Д.... гудамж, 216 дугаар байр, .... тоотод оршин суух А... овогт З... А.... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А... аймаг, Э... сум, .... дүгээр баг, .... тоотод оршин суух С.... овогт Х.... Г.... холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов. Хариуцагч Х.Х.Гд шүүх хуралдааны тов мэдэгдсэн, эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан, нэхэмжлэгч мөн эзгүйд шийдвэрлүүлэх санал гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
- Миний бие З.А нь Х.Г-тай 2007 онд танилцаж дотноссон 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 20.... оны ... дүгээр сарын ...-ны өдөр охин Г.А... нь төрсөн. Х.Г нь намайг охиноо төрүүлээд удаагүй байхад гэр бүлээс гадуур харилцаа тогтоож үүнээс шалтгаалан хоорондын таарамжгүй харилцааны улмаас бид 2011 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Би тусдаа амьдарч эхэлсэн цагаасаа охиноо өөрөө харж өсгөж байгаа. Охин маань одоо ...дугаар ангид суралцдаг. Одоо Х.Г бид хоёрын хэн аль нь гэр бүлтэй болсон тул эвлэрэх боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...З.А---ын нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцалж охин А... ээжийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс:
- З.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн 20... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн тодорхойлолт,
- Г.А... “Эрүүл боожиж байгаа” гэх “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,
- Г.А... төрсний гэрчилгээний хуулбар,
- Х.Г, З.А нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар,
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Г.А....саналыг асууж авсан тайлбарыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.А, хариуцагч Х.Г-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие З.А нь Х.Г-тай 2007 онд танилцаж дотноссон 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ... оны ...дүгээр сарын ...-ны өдөр охин Г.А нь төрсөн. Х.Г нь намайг охиноо төрүүлээд удаагүй байхад гэр бүлээс гадуур харилцаа тогтоож үүнээс шалтгаалан хоорондын таарамжгүй харилцааны улмаас бид 2011 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Би тусдаа амьдарч эхэлсэн цагаасаа охиноо өөрөө харж өсгөж байгаа. Охин маань одоо 10 дугаар ангид суралцдаг. Одоо Х.Г бид хоёрын хэн аль нь гэр бүлтэй болсон тул эвлэрэх боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
З.А-ын нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцалж охин А.... ээжийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.А-гийн “Эрүүл боожиж байгаа” гэх “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, Г.Агийн 0315416 дугаар “төрсний гэрчилгээ”-ний хуулбар, Х.Х.Г, З.А нарын 0141206 дугаар “гэрлэсний гэрчилгээ”-ний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл Г.Агийн саналыг асууж авсан тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч З.А, хариуцагч Х.Х.Г нар нь 2007 онд танилцаж 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр охин Сэрвэн овогт Гантулгын Анужин төрсөн ба одоо эх З.А--ын хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн ... дугаар сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, хүүхдийн санал санал зэргээр тогтоогдож байна.
5. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч З.А, хариуцагч Х.Х.Г нар нь 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон болох нь №.... дугаартай Х.Х.Г, З.А нарын “Гэрлэсний гэрчилгээ”, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт “...эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ” гэж заасан ба гэрлэгчид шүүхийн шатнаас өмнө урьдчилан эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.
Гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа бий болсон, тус тусдаа өөр өөр гэр бүлийн харилцаатай болсон нь зохигчдын тайлбар, хүүхдийг асуусан тэмдэглэл зэргээр тогтоогддог тул нэхэмжлэгч З.А, хариуцагч Х.Х.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болдог тул түүний бат бэх байдал, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийг онцгойлон анхаарах шаардлагатай болдог.
Хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага дээр маргадаггүй, хүүхдүүдийн өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, одоо эхийн асрамжид байгаа нөхцөл нь тэдний эрх ашигт нийцэхгүй талаар хариуцагч тайлбар гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин С... овогт Г... А... эх З.А-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Х.Х.Гар охин Г.Аг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
7. Хариуцагч Х.Х.Г нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч З.Ад нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдав.
8. Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х.Гас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан А... овогт З... А..., С... овогт Х...Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 09 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.А-г эх З.А-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин С... овогт Г... А... /РД:У..../-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Гар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх З.Ад даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг эх З.А, эцэг Х.Г нарт мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Оюунгэрэл/-д даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР