Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00088

 

 

 

 

 

                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А... аймгийн И....р сумын Э.... багийн .....р гэх газар оршин суух Б...овогт М... Б... хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч М.Б... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

           

1.1 Хүсэлт гаргагч М.Б... шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.Б... миний бие 19... онд төрсөн. 1986 онд 8 дугаар анги төгсөн аавынхаа туслах малчнаар ажиллаж 1988 онд цэргийн албанд явж 1990 онд цэргээс ирсэн. 1991 онд түрээсийн мал маллаж байсан бөгөөд 1992 оны 04 дүгээр сард хувьд гарсан. 1991 оноос 1992 онд ..... нэгдэлд малчинаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны лавлаагаа аймгийн архиваас гарахгүй байгаа тул ажилласан жилд орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан хугацааны баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн .... сумын ..... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч М.Б... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэгдэлд мал маллаж байгаад 1986 онд 8 дугаар анги төгсөөд аавынхаа хамт мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаад 1990 онд цэргээс ирсэн. Тэгээд үргэлжлүүлээд нэгдэлд мал малласан. Миний бие нэгдэлд түрээсийн мал маллаж байсан. 1992 онд нэгдэл хувьчлагдаад хувьдаа мал малласан. Энэ байдлыг нотолсон баримт архиваас гарахгүй байгаа. Нийгмийн даатгалын газар шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Тэгээд шүүхэд хандсан гэв.

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт ____ сумын .... зам нэгдлийн 1991-1992 онуудын баримтуудыг шүүн үзэхэд Магсаржавын Болдбаатарт холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй гэсэн,

            - Хүсэлт гаргагч М.Б...ын хөдөлмөрийн дэвтэр,

 

            2.2.  Хүсэлт гаргагч М.Б...ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Ц.Б... шүүхэд өгсөн “М.Б... бид хоёр нь  8 настайгаасаа хойш сургуулийн дотуур байранд хамт амьдарч байсан. Энэ цаг хугацаанаас  хойш бид хоёр бие биеэ сайн мэднэ. 1986 оноос хойш 1992 оны 05 дугаар сар хүртэл Ихтамир сумын ..... нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие ..... сумын .....  нэгдлийн .... багт нэгдлийн малчнаар ажиллаж байсан. М.Б... нь .... сумын .... нэгдэлд .... багт нэгдлийн мал маллаж байсан. Тухайн үед ..... нэгдлийн даргаар Лонжидсүрэн гэх хүн ажиллаж байсан. М.Б... нь ..... нэгдэлд хонь хариулж байсан. .... нэгдлийн .... бригадын хонин суурийн ахлагч нь Самбуу гэх хүн байсан. Би .... сумын ....т багт нэгдлийн суурь үхэр хариулж байсан. М.Б...ын ажиллаж байсан .... сумын .... нэгдлийн .... бригадын даргаар Данай гэх хүн ажиллаж байсан. Тэр цаг хугацаанаас хойш одоог хүртэл М.Б... нь мал маллаж амьдарч байна гэх мэдүүлэг,

             Гэрч С.Б... шүүхэд өгсөн “Миний бие 1983 оноос эхлэн 1993 он хүртэл .... багт байгаль хамгаалагч хийж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1986 онд М.Б... нь 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч аав, ээж дээрээ ..... нэгдлийн Хан-Өндөр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. М.Б... нь 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирсэн. 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд ..... нэгдэлд малчнаар нэгдэл тартал ажиллаж байсан. Үнээс хойш хувийн малаа маллаж байгаа. ..... нэгдлийн .... бригадын дарга нь Д... гэж хүн байсан. Тоо бүртгэгч нь Б... гэх хүн байсан. Тухайн үед нярав нь Э...гэж хүн байсан. М.Б... нь ..... нэгдлийн ....  бригадад хонь маллагдаг байсан. Эхэндээ эцэг, эхийн хамт нэгдлийн мал малладаг байсан. Сүүлд Цэргийн албанаас халагдаж ирснээс хойш өөр дээрээ мал авч нэгдлийн мал маллаж байсан. 1991 оноос 1992 онд ..... нэгдлийн даргаар Л.....гэх хүн ажиллаж байсан. Манай аав болон М.Б...ын аав Магсаржав гэх хүн айл саахалт мал маллаж амьдардаг байсан. Ийм учраас М.Б...ын мал маллаж байсан байдлыг сайн мэднэ. Мөн миний бригадын тоо бүртгэгчтэй хамт мал тооллого болон бусад ажилд цуг явж малчдаараа эргэж тойрдог байсан М.Б...ын нэгдлийн малыг маллаж байсныг сайн мэднэ” гэсэн мэдүүлэг,

                       

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - М.Б...ын ХААТР-15 маягтад “М.Б...-гэрлээгүй, ажилладаг байгууллага......-Нэгдэл, нийгмийн бүлэг-Малчин” гэсэн, 

            - М.Б...ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “эрхэлдэг ажил-малчин, ажилд орсон-1990 он, оршин суух газар-....р сум, .... бригад ” гэсэн,

            - Хаягийн хуудас 7 маягтад “оршин суух хаяг: Архангай аймаг, .... сум, .... баг гэсэн,

            - Б.Баасандоржийн төрсний ХААТР-11 маягтад: “эцгийг М.... Б..... малчин” гэсэн,

            - Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар албан бичигт: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ихтамир сумын “Өмч хувьчлал”-ын баримтыг шүүн үзэхэд М.... Б.... /РД:......./-т холбогдох хуулбарлан хүргүүлэв. /Хавсралтад: Ихтамир сумын ..... нэгдлийн өмч хувьчлалын материалын 168 дугаарт М....Б..../ гэсэн,

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/46 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт М... Б... нь 1990 оны 09-12 дугаар сар, 1992 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч М.Б...ын Архангай аймгийн ... сумын ..... нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны  04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

           

          2. Хүсэлтийн шаардлагаас 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот тодорхойлолт,

            - Хүсэлт гаргагч М.Б...ын хөдөлмөрийн дэвтэр,

- Б.Баасандоржийн төрсний ХААТР-11 маягт,

            - М.Б...ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/46 тоот тодорхойлолт,

- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ц.Б..., С.Б...г нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч М.Б... нь Архангай аймгийн ... сумын ..... нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны  04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

- Хүсэлт гаргагч М.Б... нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн .... сумын ..... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргасан бөгөөд хэргийн материалд авагдсан Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/46 дугаар албан бичгээр М.Б... нь 1990 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар, 1992 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан болох нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн ... сумын ..... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч М.Б...ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт М.... Б.... Архангай аймгийн .... сумын ..... нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны  01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         

          2. Хүсэлтээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Б...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР