Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00089

 

 

 

                                                                                  

 

 

  301/ШШ2025/00089

 

                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А... аймгийн Ө.... сумын .....дугаар багийн ..... гэх газарт оршин суух, Ө....овогт Ж..... А.....гийн хүсэлттэй,

          Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ж.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Ж.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.А нь 1974 онд төрсөн. 1993 онд Х.... овогтой .Б..... гэр бүл болж Архангай аймгийн Ө.... сумандаа мал маллан амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Б... маань нас барсан. Миний бие одоог болтол мал маллан амьдарч байна. Би малчин нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл мал маллаж байсан байдлыг нотлох бичиг баримт болох манай 1998-2000 оны малын А данс нь П....н Б.... нэрээр гарч овгийн зөрүү үүссэн тул би малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож чадахгүй нөхцөл үүсээд байна. Миний нөхөр Б.... нь албан ёсны бичиг баримт нь ээж Х..... овоглож байгаа гэтэл мал тооллогын бүртгэл дээр аав Пүрэвдоржоор бүртгэсний улмаас ийм нөхцөл үүсээд байна. Манайх гэр бүлийн тэргүүн учир Б... малаа тоолуулж бүртгүүлдэг байсан болохоор миний нэр дээр мал тоолуулж байгаагүй тул орон тооны бус зөвлөлд хандахдаа нөхрийнхөө нэрээр 1998 оноос 2000 оны мал маллаж байсан байдлыг тооцуулахаар өргөдөл гаргасан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл нь тухайн онуудад мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1998-2000 оны хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Жамбалын Аззаяа миний Архангай аймгийн Ө.... сумын Өгий багт нөхөр Б...... хамт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах ёстой байсан. 1998, 1999, 2000 онуудын малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох баримт байхгүй байсан учир тэтгэвэртээ орж чадаагүй. Тэгээд шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Би 1998 оноос өнөөдрийг хүрэл мал маллаж амьдарч байгаа. Манай гэр бүлийн хүн нас барсан бөгөөд малын А дансанд бичигдсэн манай гэр бүлийн хүн болох Бат-Эрдэнийн овог нь зөрүүтэй бичигдсэн. Манай нөхөр ээжээрээ овоглодог байсан. Харин малын А дансанд П.....Б... гэж бичигдсэн байсан. Үүнээс болоод малчнаар өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй хохироод байгаа гэв.

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан  хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/05 дугаар “шийдвэр хүргүүлэх тухай” албан бичигт: “...Зөвлөлийн гишүүд таны өргөдөл, ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд таны 1998-2000 онуудад Архангай аймгийн Ө.... сумын ..... багт малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичигт овог нэр зөрүүтэй тул таныг 1998-2000 онуудад малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ...” гэсэн

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан  хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32/93 дугаар “Шийдвэр хүргүүлэх тухай” албан бичигт: “...Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан  хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье...” гэсэн,

            - Б.... овогт Х.... Б... “Нас барсны бүртгэлийн лавлагаа” гэсэн,

            - Б.Д......төрсний гэрчилгээний хуулбар,

            - Б.О..... төрсний гэрчилгээний хуулбар,

            - Б.Б.....төрсний бүртгэлийн лавлагаа,

            - Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-10/212 дугаартай албан бичигт: “Хүн ам орон сууцны 2010 оны тооллогын бүртгэлийг шүүн үзэхэд Архангай аймгийн Ө.... суманд оршин суугч Ж.... А..... холбогдох баримт байхгүй байна” гэсэн,

            - Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-10/21 дугаартай албан бичигт: “Хүн ам орон сууцны 2010 оны тооллогын бүртгэлийг шүүн үзэхэд Архангай аймгийн Ө.... суманд оршин суугч П.... Б...д холбогдох баримт байхгүй байна” гэсэн,

            - Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “Архангай аймгийн Ө.... сумын оршин суугч, Ц.... Ж...-тэргүүлэгч өөрөө, Р... ....-эхнэр, Ж.... А....-охин/хүү, Ж.... О.... охин/хүү, Ж.... А.....-охин/хүү, Ж.....ын А.....-охин/хүү гэсэн,

            - Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “...Архангай аймгийн Ө.... сумын оршин суугч, П....ийн Б...-тэргүүлэгч өөрөө, Ж....ын А....-эхнэр, Б....ийн Д____-охин/хүү, Б....ийн О.... охин/хүү...” гэсэн,

            - Ж.....ын А.....ийн ..... дугаар малчин мэргэжлийн үнэмлэх,

            - Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 999 дугаар малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: “Архангай аймгийн Ө.... сумын Өг....багийн малчин өрхийн тэргүүлэгч /РД:А..../ П..... овогтой Б 1998 оноос 2000 он хүртэл” гэсэн,

            - Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/000....дугаар шийдвэр,

            - Архангай аймгийн Ө.... сумын Өгий багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаар тодорхойлолтод: “...Тус багийн иргэн Жамбал овогтой Аззаяа нь 1993 оноос одоог хүртэл мал маллаж байгаа нь үнэн болно...” гэсэн

 

            2.2.  Хүсэлт гаргагч Ж.А-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Ө.Ч..... шүүхэд өгсөн “Ж.А бид хоёр нэг доор нэг голд хамт өссөн. 1993 онд П.Б... гэх манай багийн залуутай гэр бүл болсон. Энэ хүмүүс гэр бүл болсон цагаас эхлэн байнгын мал маллаж амьдарч байсан. Ж.А нь одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байгаа. Би Архангай аймгийн Ө.... сумын Өгий багт хувийн малаа маллаж байгаа. 1998 оноос 2000 оны хугацаанд өөр орон нутаг руу шилжиж байсан зүйл байхгүй. Нэг л нутагтаа малаа маллаж амьдарч байгаа. П.Б.... Архангай аймгийн Ө.... сумын Өгий багийн ..... гэх газарт өвөлжиж хаварждаг байсан. Тухайн газраасаа урдхан тал нь зусаж, намарждаг байсан. Ж.А-гийн нөхөр болох П.Б... нь 2020 онд нас барсан. Ж.А нь энэ цаг хугацаанаас хойш ч Архангай аймгийн Ө.... сумын Өгий багт мал маллаж байгаа. Бид одоо нэг доор мал маллаж амьдарч байгаа. Ийм учраас миний бие Ж.Агийн 1993 оноос хойш мал маллаж байсан байдлыг сайн мэднэ гэсэн мэдүүлэг,

             Гэрч С.Б.... шүүхэд өгсөн “Ж.А нь 1993 онд Б... гэх хүнтэй гэр бүл болсон. 1993 оноос хойш энэ хүмүүс Архангай аймгийн Ө.... сумын Өгий багтаа тасралтгүй мал маллаж байсан. Манайх болон Б... нэг голын наана цаана айл саахалт амьдардаг байсан. Ж.Агийн гэр бүлийн болох Б... нь 2020 онд нас барсан. Одоо Ж.А нь 3 охины хамт малаа маллаж амьдарч байгаа. Б... болон Ж.А нар нь өөр орон нутаг руу шилжиж байгаагүй. Ө.... сумын Өгий багт тасралтгүй мал маллаж байсан. Б... гэх айл нь Ө.... сумын Өгий багийн Өндөр толгой гэх газарт өвөлжиж хаварждаг байсан. Тухайн газраасаа доошоо жаахан зайдуу зусдаг байсан. Манайх Ж.А-гийнхтай оролцоо нутаглаж мал маллаж амьдардаг байсан учраас Ж.А-гийн мал маллаж байсан байдлыг сайн мэднэ” гэсэн мэдүүлэг,

                       

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Б.Д.....ийн төрсний ХААТР-11 маягтад “19... оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, эхийн нэр Жамбалын Аззаяа, ажилладаг байгууллага-Үгүй, нийгмийн бүлэг- Малчин” гэсэн,

            - Б.О....ын төрсний ХААТР-11 маягтад: “..... оны .. дугаар сарын 2..-д төрсөн, эхийн нэр Жамбалын Аззаяа, ажилладаг байгууллага-Үгүй, нийгмийн бүлэг-Малчин” гэсэн,

            - Б.Б....ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-.... сумын Худалдаа бэлтгэлийн анги, эрхэлдэг ажил-нярав, ажилд орсон-1988 он, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-...., 1988.11.16” гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 03-01/202 тоот лавлагаанд: Архангай аймгийн ..... сумын оршин суугч, Б.... Б....., охин, ... настай, эмэгтэй ... гэсэн,

            - Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “Архангай аймгийн Ө.... сумын оршин суугч, Ц... Ж....-тэргүүлэгч өөрөө, Р.... О...-эхнэр, Ж....ын А::::-охин/хүү, Ж....ын .... охин/хүү, Ж....ын А.....-охин/хүү, Ж....ын А.....г-охин/хүү гэсэн,

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/67 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Ж....ын А..... нь 1992 оны 12 дугаар сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно” гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Ж.Агийн Архангай аймгийн Ө.... сумын Өгий багт нөхөр Хандын Бат-Эрдэнийн хамт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан  хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/05 дугаар “шийдвэр хүргүүлэх тухай” албан бичиг,

            - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан  хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32/93 дугаар “Шийдвэр хүргүүлэх тухай” албан бичиг,

            - Б.... овогт Х.....н Б.... “Нас барсны бүртгэлийн лавлагаа” гэсэн,

            - Б.Д... төрсний гэрчилгээний хуулбар,

            - Б.О....ын төрсний гэрчилгээний хуулбар,

            - Б.Б.....гийн төрсний бүртгэлийн лавлагаа,

            - Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-10/212 дугаартай албан бичиг,  

            - Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-10/21 дугаартай албан бичиг,  

            - Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа,

            - Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа,

            - Ж....ын А....ийн 116 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх,

            - Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 999 дугаар малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,

            - Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/00047 дугаар шийдвэр,

            - Архангай аймгийн Ө.... сумын Ө.... багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаар тодорхойлолт,

 

- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.Б....., Ө.Ч..... нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ж.А нь Архангай аймгийн Ө.... сумын Ө....багт нөхөр Х....ын Б.... хамт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ж.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Ө....овогт Ж..... А.....г Архангай аймгийн Ө.... сумын Өгий багт нөхөр Х.....ын Б... хамт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР