Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00110

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00110

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,

Нэхэмжлэгч: Э.... сумын .... дугаар баг, С......гэх газарт оршин суух Ц.Л....нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э.... сумын ......  холбогдох

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад: 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Л... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Архангай аймгийн Э.... сумын ИТХ-аар “Э.... сумын ....” ОНӨААТҮГ-ыг 20....оны ... сарын 3-ны өдрийн .... тоот тогтоолоор үүсгэн байгуулсан бөгөөд миний бие тус орон нутгийн өмчит хуулийн этгээдийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл Архангай аймгийн Э.... сумын Засаг дарга 20... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Б/0... дугаартай захирамжаар ямар ч шалтгаангүйгээр, надад урьдчилан ямар нэгэн зүйл мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байна. Ийм учраас би ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, урьд эрхэлж байсан “Архангай аймгийн Э.....сумын ....” ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн томилуулахаар энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэмж нэхэмжилнэ. Мөн намайг ажлаас үндэслэлгүй халсан захирамжинд гомдол гаргах хуулийн хугацаа дуусах гэж байгаа учраас шууд шүүхэд хандаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрын хэмжээн дээр тохиролцож чадвал миний зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой юм. Ийм учраас би хөдөлмөрийн маргаан таслах комист хандах шаардлагагүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар шууд шүүхэд хандаж байна. Надтай Архангай аймгийн Э.....сумын ..... жил бүр хамтран ажиллах гэрээ гэж байгуулж ажилладаг байсан боловч анх 2021 оны 9 сарын 15-ны өдөр 01 дугаартай “Хөлсөөр ажиллуулах” гэрээ байгуулж ажиллаж байсан мөн намайг тухайн хуулийн этгээдийн даргаар томилж, бидний хооронд хөдөлмөрийн харилцаа бий болсон байдаг. Ийм учраас Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаартай тогтоолын 5.1.1.4-т зааснаар тус маргаан нь иргэний хэргийн шүүхэд харьяалагдах тул энэхүү нэхэмжлэлээ тус шүүхэд хандаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Иймд Ц.Л... намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Л... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Л.... миний бие хариуцагч Архангай аймгийн Э.... сумын ..... ярилцаж тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

                                                                                                                       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Л- нь Архангай аймгийн Э.... сумын ..... холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Л....нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч Ц.Л....ын  нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар чөлөөлөгдсөн байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Л....ын нэхэмжлэлтэй, хариуцагч Архангай аймгийн Э.... сумын .... холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ц.Л.... татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Л.... нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР