Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00112

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00112

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,

Нэхэмжлэгч: А.... аймгийн Э.... сумын ..... дүгээр баг, Б.... хорооллын ..... тоотод оршин суух,  Ч.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А... аймгийн Э... сумын ....дүгээр баг, Б...  хорооллын .... тоотод оршин суух Д.Бд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүү Б.С... өөрийн асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн хадгаламжид байсан мөнгө болох 5,000,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянаад

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.С... өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Мөн хүү Б.С....гийн хадагламжид байсан 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ч.Ж би хариуцагч Д.Б-тай эвлэрсэн, цаашид хамтран амьдрах болсон. Иймд би шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүү Б.С...г өөрийн асрамждаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзан байна гэжээ.

 

                                                                                                                       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ж нь Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Б.С...г өөрийн асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн хадгаламжид байсан мөнгө болох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч Ч.Ж...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж...д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ж....гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б....д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүү Б.С....г өөрийн асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн хадгаламжид байсан мөнгө болох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ч.Ж татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж....д олгосугай.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР