| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00124/И |
| Дугаар | 301/ШШ2025/00121 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 301/ШШ2025/00121
301/ШШ2025/121
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С.... дүүрэг, ....дүгээр хороо, ....., .... цогцолбор “М...ББСБ” ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: А...аймгийн Э...сум, ... дугаар баг, .... тоотод оршин суух Д.О... холбогдох
1,150,196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М... ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 700,000 төгрөг, зээлийн хүү 380,052 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,144 төгрөг, нийт 1,150,196 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.О...шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн байгууллагын нэхэмжилсэн 1,150,196 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх боломжтой” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М... ББСБ” ХХК нь хариуцагч Д.О... холбогдуулан 1,150,196 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,150,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Д.О... нь нэхэмжлэгч “Мо... ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,150,196 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,155 төгрөгөөс 16,077.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,077.5 төгрөг, хариуцагч Д.О... 16,077.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М... ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,150,196 /нэг сая нэг зуун тавин мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,155 төгрөгөөс 16,077.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,077.5 төгрөг, хариуцагч Д.О-оос 16,077.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.О нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР