| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00079/И |
| Дугаар | 193/ШШ2025/00078 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00078
2025 02 13
| 193/ШШ2025/00078 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******ны төв байр, ******* ХК /РД:ё/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9.349.613,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9.349.613,85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХК-аас нэхэмжилсэн 9.349.613,85 төгрөгийг 9 хувааж хэсэгчлэн төлөхөөр тохиролцов. Энэ төлөлтөө сар болгоны 25-ны өдөр ******* ХК-д хийж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт 9.349.613,85 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.349.613,85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 9 хувааж буюу 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.349.613,85 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 164.544 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 82.272 төгрөгийг улсын төсвөөс, 82.272 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.349.613,85 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 9.349.613,85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 9 хувааж буюу 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.349.613,85 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 164.544 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 82.272 төгрөгийг улсын төсвөөс, 82.272 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ