2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00085

 

 

05 0 13 13/ШШ05/0005 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар;

  Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******/

 Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* гудамж өөрийн байр, *******, ******* /РД:*******/

 Нэхэмжлэлийн шаардлага: ХХК-ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., С.

Шинжээч Б.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, *******т холбогдуулан ХХК-ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...*******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж ******* ХХК-ийн ******* дүүргийн дугаар хороонд барьж гүйцэтгэсэн дүгээр байрны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг тус тус хураан авч ХХК-аар үнэлгээ гаргуулсныг 04 оны 7 дугаар сарын 0-ний өдөр 04 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/71 дугаартай албан бичгээр мэдэгдлээ. Уг мэдэгдэлтэй хамт үнэлгээний тайлан гэх 1 хуудас баримтыг өгсөн бөгөөд ХХК нь дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг ямар үндэслэл журмаар хэрхэн үнэлсэн талаар огт энэхүү тайланд тусгаагүй, мөн дүгээр байрны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг 161.43.400 төгрөгөөр, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг 161.43.400 төгрөгөөр, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг 113.7.400 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар дурджээ. Иймд ХХК дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг хэрхэн, ямар байдлаар, ямар аргачлалаар үнэлсэн нь тодорхойгүй, уг үнэлгээ нь бодитой биш бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна гэж үзэж байна. Учир нь ******* дүүрэгт шинэ орон сууцны 1 м/кв талбайн үнэ өнөөдрийн байдлаар 3.700.000 төгрөгийн үнэлгээтэй байхад дээрх байдлаар үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй байгаа тул ХХК-ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарларлахдаа: Миний бие өмгөөлөгчөөрөө тайлбар гаргуулах хүсэлтэй байна гэв.

3. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө үнэлсэн дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ******* дүүргийн иргэний шүүхээс холбогдох шүүхийн шийдвэр захирамжуудын дагуу хариуцагч байгууллагуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа битүүмжилсэн хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үздэг. Бодит байдал дээр энэ хөрөнгүүд бүгд бусдын өмч болчихсон байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжаар энд дурдагдаад байгаа ******* дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотын талбайтай өрөө орон сууц, мөн хотхоны тоотын талбайтай өрөө орон сууц, мөн тоотын талбайтай орон сууц нар бүгд ******* ХХК-ийн өмч биш гэдэг нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Ийм байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмч хөрөнгө гэдэг байдлаар ажиллагаа явуулдаг. Хураах, битүүмжлэх ажиллагаа явуулах үед нь мөн хэлж байсан. Уг байрууд бүгд захиалгын гэрээтэй байгаа гээд гэрээгээ үзүүлж байсан. Хоёрдугаарт захиалагч нар нь орон сууцны төлбөрөө төлдөг, төлөөд явж байна. Хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн зүгээс яг бодит байдлыг хэлж байсан ч үгүй ээ, наад хөрөнгө чинь танайх гээд зөрүүдлээд дайраад Э. болон н.Батдэлгэр, н.Гантөмөр гэх гурван хүний өмчлөлтэй энэ гурван айл руу дайрч ордог. Бусдын гэр рүү дайрч орно гэдэг болохгүй асуудал. Хуулиар түрий бариад гэрт нь орсон асуудал байдаг. Тэр үед баримт гаргаж үзүүлээд байр манайх, бид нар байраа хураалгуулахгүй, зураг авхуулахгүй, битүүмжлүүлэхгүй гэдэг тайлбарыг удаа дараа хэлсэн. Үл тоосон байдлаар энэ гурван орон сууцыг хурааж авсан. Эдгээр хүмүүс бидэнд хүсэлт гаргадаг. ******* ХХК ч хүсэлт гаргадаг. Бусдын өмчлөлийн байр, төлбөр тооцоо байхгүй, шүүх шийдвэрлээд хүмүүсийн өмч нь гээд тогтоочихсон байрууд манайд хамааралгүй орон сууцууд шүү гэж хэлдэг. Хүсэлтийг тоодоггүй, хүсэлтэд хариу өгдөггүй, хүсэлт өгөхөөр хүлээж авдаггүй, төрийн байгууллага уг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиараа хүний гаргасан өргөдөл гомдлыг хүлээж авах ёстой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргахтай холбоотой хууль дээр ч байгаа. Хүлээж авч хариу өгнө гэж заасан. Хариу өгөхдөө үндэслэлтэй хариу өгнө гэж байгаа шүү. Хариу өгөх ёстой. Хариу өгөхгүй хариугаа авъя гэхээр өгөх шаардлага байхгүй гэдэг. Өнөөдөр төрийн байгууллага тэр тусмаа хуулийн байгууллага байна гэж зөрүүдэлсээр байгаад хурааж авч үнэлгээ явуулдаг. Үнэлгээгээ ХХК-аар үнэлүүлсэн л гэж ярьдаг. Үнэлгээний компаниудын нэг л зүйлийг гайхдаг юм, тэр нь юу гэхээр яг яаж энэ үнэлгээг юунд үндэслэж тооцож гаргадаг юм бэ гэдэг асуудал. Элэгдэл, хорогдлыг хэрхэн тооцдог юм, тэр үл хөдлөх хөрөнгийг бий болгосон материалыг хэрхэн үнэлж гаргадаг юм. Энэ асуудал үнэлгээнд ерөөс тусгагдаагүй. Үнэлгээ гаргана гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулдаг тэгээд нэг үнэлгээг гаргасан болоод явдаг. Түүнээс үнэлгээний хөлс мөнгөө л авч байвал хамаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хэрхэн сонгож авдаг, хэрхэн гэрээ байгуулдаг нь тодорхойгүй. Гол нь үнэлгээ хийхдээ барьж байгаа зүйл нь интернэт дээр байгаа Үнэгүй.мн гээд сайтаас хэдэн байр аваад харьцуулсан болоод хооронд нь нэмж, хасаж хуваадаг. Дундажлаад үнэлгээ гаргадаг, манай үнэлгээ зөв гэж ярьдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй гэж үнэлгээ хийдэг. ХХК-ийн үнэлгээ нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар үнэлгээ гаргасан. Хариуцагч байгууллага манай талд үнэлгээний тайланг нь өгдөггүй. Өнөөдөр хүртэл тайлан өгөөгүй. Хэргийн материалд тайлан өгөөгүй гэхэд өгсөн л гэдэг. Бид үнэлгээтэйгээ танилцья хэрхэн, яаж үнэлсэн байна танилцъя гэхээр өгдөггүй, бид үнэлгээний тайланг хэргийн материалаас харж танилцсан. Үнэлгээтэй холбоотой албан бичгийг нь аваад шүүхэд хандсаны дараа хариуцагч нотлох баримтаар шүүх рүү өгч байгаа юм. Үнэгүй.мн-ээс авч байгаа хүмүүсийн үнэлгээ хамаагүй. Адилхан мэргэжлийн байгууллагуудын гаргасан үнэлгээ байвал юм ярихгүй. Байгууллагуудынхаа үнэлгээний жишгийг хараад гаргаж байгаа юм байна гэж үзнэ. Гэтэл хувь хүмүүсийн байраа зарах ханшаас жишиж хараад үнэлсэн нь үндэслэлгүй, ингэж болохгүй. Тэдгээр хувь хүмүүс чинь зарах гэж байгаа байраа хэдэн төгрөгөөр үнэлэх нь тэдний асуудал. 1.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг яах юм, харьцуулаад гаргах юм уу, хувь хүмүүс өөрсдийнхөө хувийн өмчийг үнэлж байгаа үнэлгээг төрийн байгууллагын өмнөөс үнэлгээ гаргаж байгаа асуудал хоорондоо хэрхэн уялдаад байгаа юм, үнэлгээ гаргасан болоод шийдчихдэг ийм л байдалтай байна. Үнэлгээ бодит байдалтай нийцээгүй гарсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллага үнэлгээг танилцуулаагүй ганц албан бичиг өгсөн гэв.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулаагүй гэж байна. ******* ХХК-ийн захирал н.ийн е-мэйл хаягаар тайланг хүргүүлсэн. 04 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр н. 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байсан. Биечлэн очиж өөртэй нь уулзаад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа гаргуулан авсан. Уг баталгаанд н.ийн гэсэн е-мэйл хаягаар хөрөнгийн үнэлгээний тайланг 04 оны 7 дугаар сарын 4-ний өдөр бүтнээр нь илгээсэн байна. 04 оны 7 дугаар сарын -ны өдөр Д.гийн 6764 дугаарт хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан, ирж танилцахыг үүгээр мэдэгдье гэх зурвас илгээсэн байна. Улсын бүртгэлийн хэлтсээс ******* ХХК-ийн нэр дээрх 4 айлын орон сууц болон 7 авто зогсоолыг 0 оны дүгээр сарын 1-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичгээр хөрөнгүүдийг битүүмжилсэн хариу ирсэн байдаг. ******* ХХК нь хэсэгчлэн 0 оны 1 дугаар сарын 30-ны өдөр 100.000.000 төгрөг төлж байсан. Хөрөнгийн эрхийг сэргээхээр ******* ХХК-ийн , , тоотыг үлдээгээд бусад хөрөнгүүдийн эрхийг сэргээсэн. Уг , , тоот орон сууцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад 03 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотыг битүүмжилсэн, 04 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураасан. ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотыг 03 оны дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Бямбыг эхнэрийн хамт байлцуулан байрыг битүүмжилсэн. 04 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хураах ажиллагааг Э.Бямбын эхнэрийг байхад хийсэн. ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотыг 03 оны 7 дугаар сарын -ны өдөр битүүмжлээд 04 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураасан. Уг хөрөнгүүд дээр хөрөнгийн үнэлээг ХХК хийсэн. ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоот орон сууцыг 113.7.400 төгрөг, ******* дүүргийн дугаар хороо, дүгээр тоотыг 161.43.400 төгрөг, ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотыг 113.7.400 төгрөгөөр байруудыг тус тус үнэлсэн байна. Төлбөр төлөгч нарын е-мэйл хаягуудаар болон баталгаат шуудангаар хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг хүргүүлсэн байдаг. Гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээтэй танилцаагүй гэж байна. Дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан. Дуудлага худалдаа зохион байгуулах, мэдэгдэл хүргүүлэх тухай гээд ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух Э.д гэж байгаад 04 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн 0173 тоот албан бичгээр хүргүүлсэн, танилцуулчихсан байх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 5. Хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өмгөөлөгчгүй тул сайн мэдэхгүй байна. Үнэлгээний талаар ч би мэдээгүй. Өчигдөр эхнэрээсээ асуухад гэр рүү хүчээр орж ирээд зураг аваад явсан гэсэн. Манайх 100 хувь мөнгөө төлсөн. Хан-Уул дүүргийн шүүхээр би уг байрныхаа өмчлөгчөөр тогтоолгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэв.

7. Шинжээч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шинжээч томилох тухай тогтоол ирүүлсний дагуу ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны , , тоотод байрлах орон сууцуудыг үнэлсэн. Үнэлгээг тогтоогоод 04 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний тайланг тус шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүлээлгэж өгсөн. Үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтууд, Хөрөнгийн үнэлгээний холбогдох заалтууд болон үнэлгээний олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, үнэлгээний тайланг бэлтгэж, хүргүүлсэн. Үнэлгээг тогтоохдоо үнэлгээний олон янзын сууриуд байдаг. Эдгээр сууриудаас зах зээлийн үнэ цэнийн сууриар үнэлгээг тогтоосон. Үнэлгээний суурь гэдэг нь үнэлгээний олон улсын стандартын ойлголт байдаг. Яагаад зах зээлийн үнэ цэнийн суурийг сонгосон бэ гэхээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зах зээлийн үнэ цэнийг шинжээч тогтооно гэсэн заалт байдаг. Тухайн шийдвэр гүйцэтгэлийн тогтоол дээр мөн ийм заалт байгаа. Үүнийг үндэслэн зах зээлийн үнэ цэнийн суурь гээд сонгож тогтоосон. Зах зээлийн үнэ цэнийн суурь гэдэг нь тухайн зах зээлийн үнэ цэнийг тогтоохыг шаарддаг, ямар нэгэн нэг удаагийн байдаг юм уу, энэ янз бүрийн одоо хязгаарлалттай юм уу, урамшуулалтай ийм үнэ цэнүүдийг харгалзаж үзэхгүйгээр зах зээлийн дундаж хүчин зүйлүүдийг тооцож, гаргадаг ийм үнэ цэнийн суурь байдаг. Үнэлгээг тогтоол хүлээж авснаас хойш 04 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 04 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хооронд хийсэн. Үнэлгээний дүгнэлтийг 04 оны 6 дугаар сарын -ны байдлаар гаргасан. Үнэлгээний зүйлтэй 04 оны 6 дугаар сарын 6-ны өдөр танилцаж, фото зургуудыг гадна дотор талаас нь авч баталгаажуулсан. Процесс стандартын дагуу хийгдсэн. Үнэлгээг хийхдээ үнэлгээнд ашиглагддаг олон улсын үнэлгээний стандартад заагдсан хандлагуудаас хоёр хандлагаар үнэлгээг хийсэн. Нэг нь өртгийн хандлагын арга, нөгөөдөх нь зах зээлийн хандлага. Өртгийн хандлагын аргаар тухайн үед мөрдөгдөж байсан нэгж барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэ цэнийг баримталж үнэлгээг тогтоодог. Түүнээсээ бий болсон элэгдэл хорогдлыг хасаж тохируулаад үнэ цэнийг тогтоодог арга байдаг. Энэ аргаар үнэ цэнийг гурван байр тус бүрд нь тооцоолсон байгаа. тоот орон сууц бол 166.000.000 төгрөгөөр, тоот нь мөн ижил 166.000.000 төгрөгөөр, тоот нь 117.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Зах зээлийн хандлагын үнэлгээгээр үнэлгээг мөн тогтоохдоо ижил төстэй харьцуулж болох боломжтой ийм зах зээлийн мэдээллүүдийг авч ашиглаж харьцуулж, тохируулга хийж гаргадаг хандлага юм. *******ад байрлалтай ижил төстэй орон сууцуудын зах зээлийн судалгааг хийж үзээд ******* дүүрэгтээ байрлалтай тухайн орон сууцтай бол жишигдэж болохуйцаар ийм гурван орон сууцын мэдээллийг бол ашиглаад зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон. Зах зээлийн үнэ цэнээр тодорхойлсон дүн маань нэгж талбайн зах зээлийн үнэ цэнийг тогтоогоод тэндээсээ гурван орон сууцын үнэ цэнийг тус тусад нь тодорхойлсон. Тодорхойлоход тоот орон сууц нь 161.000.000 төгрөг, тоот орон сууц нь 161.000.000 төгрөг, тоот орон сууц нь 113.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Хоёр хандлагаар үнэлсэн үнэлгээний дүнгээ харьцуулахад ойролцоо дүнгүүд гарсан байгаа. Гэхдээ зах зээлийн хандлагаар тооцсон үнэ цэн нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг илүү бодитойгоор илэрхийлж байна гэдэг дүгнэлт хийгээд зах зээлийн хандлагаар үнэлсэн дүнг эцсийн үнэлгээний дүгнэлт болгож хүлээн зөвшөөрч, тайландаа оруулсан. Ямар тохиолдолд зах зээлийн хандлагын үнэлгээг хүлээн зөвшөөрөх вэ, ямар тохиолдолд өртгийн хандлагын үнэлгээг зөвшөөрөх вэ гэдэг, ямар одоо шалгуураар ийм дүгнэлт гаргах вэ гэдэг заалтууд үнэлгээний олон улсын стандарт дээр байдаг. Энэ заалтын дэлгэрэнгүй тайлбарыг үнэлгээний тайланд оруулж өгсөн. Үндэслэлийг иймэрхүү журмаар хийсэн гэв.

. Нэхэмжлэгч талаас *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 04.07.04-ний өдрийн 01/71 тоот хөрөнгийн үнэлгээ танилцуулах тухай албан бичиг, *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 04.07.1-ны өдрийн 01/70 тоот дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 04.07.1-ны өдрийн дугаар

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 04.1.5-ны өдрийн 10-/465 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 05.01.06-ны өдрийн 04-7/333 тоот нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04.0.1-ны өдрийн 13/ГХ04/017 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04.0.1-ний өдрийн 13/ШШ04/03317 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04.11.1-ний өдрийн 0-7/705 тоот ******* дүүргийн улсын бүртгэлийн хандсан албан бичиг, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 04.1.5-ны өдрийн 10-/463 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу хүргүүлсэн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04.06.03-ны өдрийн 13/ШШ04/0413 дугаартай шүүхийн шийдвэр, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04.07.0-ний өдрийн 13/ГХ04/01365 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04.11.1-ний өдрийн 0-7/706 тоот өмчлөгчөөр тогтоолгох тухай ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан албан бичиг, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 04.1.5-ны өдрийн 10-/46 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу хүргүүлсэн албан бичиг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

. Хариуцагчаас ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00.1.-ны өдрийн 104/ШШ00/0051 дугаартай шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01.01.-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 01.0.0-ны өдрийн 1310066 дугаар тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.04.1-ны өдрийн 104/ГХ0/00133 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.03.16-ны өдрийн 104/ШШ0/001 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 0.04.-ны өдрийн 31065 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.07.0-ны өдрийн 104/ГХ0/0064 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.03.5-ны өдрийн 104/ШШ0/00154 дугаартай шүүхийн шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 0.0.03-ны өдрийн 31040 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.0.11-ний өдрийн 104/ГХ0/007 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.06.1-ний өдрийн 104/ШШ0/003 дугаартай шүүхийн шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 0.0.-ны өдрийн 310515 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.10.1-ны өдрийн 104/ГХ0/00375 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.0.4-ний өдрийн 104/ШШ0/0030 дугаартай шүүхийн шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 0.10.17-ны өдрийн 310573 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.0.-ны өдрийн 104/ГХ0/00305 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.04.13-ны өдрийн 104/ШШ0/0013 дугаартай шүүхийн шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.0.06-ны өдрийн 331007 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.7-ны өдрийн 104/ГХ03/0011 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/001 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.04.03-ны өдрийн 331010 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.06.7-ны өдрийн 10/ГХ03/017 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.01.3-ны өдрийн 10/ШШ03/0037 дугаартай шүүхийн шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.06.30-ны өдрийн 331036 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.06.13-ны өдрийн 104/ГХ03/004 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/0016 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.06.30-ны өдрийн 331037 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.07.1-ний өдрийн 104/ГХ03/0076 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/001 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.07.0-ны өдрийн 3310363 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.07.0-ны өдрийн 104/ГХ03/007 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.06-ны өдрийн 104/ШШ03/00110 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.0.0-ны өдрийн 33103 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.0.11-ний өдрийн 104/ГХ03/00 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/0017 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 03.0.11-ний өдрийн 331041 дугаартай тогтоол, 0.03.1-ний өдрийн төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, ******* ХХК-ийн захирал Ц.ээс Д.д шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг төлөөлж оролцох эрх олгосон албан бичиг, 0.06.15-ны өдрийн ******* ХХК-ийн барьж байгаа ******* дүүргийн дугаар хороо Хулан хотхоны нэртэй баригдаж дуусаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй 4 айлын орон сууцны барилгын 01, 0, 03 тоот суурийг газрын хамт битүүмжилсэн тогтоол, 03.07.-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоол, 03.07.31-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн тогтоол, 03.0.01-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн тогтоол, *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 03.10.5-ны өдрийн 01/71 тоот ******* дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн лавлагаа авах тухай албан бичиг, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 03.11.03-ны өдрийн 473 тоот албан бичиг, хавсралтын хамт, ******* ХХК-ийн ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 4 айлын орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан албан бичиг, 04.06.11-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууцыг хураах тухай 1310066/ дугаар тогтоол, 04.06.11-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууцыг хураах тухай 1310066/30 дугаар тогтоол, 04.06.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 04.06.11-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууцыг хураах тухай 1310066/31 дугаар тогтоол, Ц.ийн 04.06.1-ны өдрийн *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст үнийн санал гаргахаар гаргасан баталгаа, 04.06.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 04.06.17-ны өдрийн Ц.ээс Д.д олгосон итгэмжлэл, 04.06.5-ны өдрийн шинжээч томилох тухай 06/05 дугаар тогтоол, 04.06.5-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, ХХК-ийн дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 04.07.03-ны өдрийн үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 04.07.04-ний өдрийн 01/71 тоот ******* ХХК-ийн захирал Ц.эд хөрөнгийн үнэлгээ танилцуулах тухай албан бичиг, 04.07.4-ний өдөр хаяг руу хөрөнгийн үнэлгээг илгээсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: *******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж ******* ХХК-ийн ******* дүүргийн дугаар хороонд барьж гүйцэтгэсэн дүгээр байрны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг тус тус хураан авч ХХК-аар үнэлгээ гаргуулсныг 04 оны 7 дугаар сарын 0-ний өдөр 04 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/71 дугаартай албан бичгээр мэдэгдлээ. Уг мэдэгдэлтэй хамт үнэлгээний тайлан гэх 1 хуудас баримтыг өгсөн бөгөөд ХХК нь дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг ямар үндэслэл журмаар хэрхэн үнэлсэн талаар огт энэхүү тайланд тусгаагүй, мөн дүгээр байрны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг 161.43.400 төгрөгөөр, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг 161.43.400 төгрөгөөр, мөн хотхоны тоот хаягт байрлах талбайтай өрөө орон сууцыг 113.7.400 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар дурджээ. Иймд ХХК дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг хэрхэн, ямар байдлаар, ямар аргачлалаар үнэлсэн нь тодорхойгүй, уг үнэлгээ нь бодитой биш бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна гэж үзэж байна. Учир нь ******* дүүрэгт шинэ орон сууцны 1 м/кв талбайн үнэ өнөөдрийн байдлаар 3.700.000 төгрөгийн үнэлгээтэй байхад дээрх байдлаар үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй байгаа тул ХХК-ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулаагүй гэж байгаа ч ******* ХХК-ийн захирал н.ийн е-мэйл хаягаар болон 04 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр н. 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байхад биечлэн очиж баталгаа гаргуулан авсан. Мөн 04 оны 7 дугаар сарын -ны өдөр Д.гийн 6764 дугаарт хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан, ирж танилцахыг мэдэгдсэн. Гуравдагч этгээдийн хувьд дуудлага худалдаа зохион байгуулах, мэдэгдэл хүргүүлэх тухай гээд ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух Э.д гэж хаяглаад 04 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн 0173 тоот албан бичгээр хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00.1.-ны өдрийн 104/ШШ00/0051 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК нь .4.400 төгрөгийг нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.03.16-ны өдрийн 104/ШШ0/001 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК нь 5.100.000 төгрөгийг Б.Мягмардоржид төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.03.5-ны өдрийн 104/ШШ0/00154 дугаартай шүүхийн шийдвэрээр 31.000.000 төгрөгийг Б.Нандинцэцэгт олгохоор шийдвэрлэсэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.06.1-ний өдрийн 104/ШШ0/003 дугаартай шүүхийн шийдвэрээр 17.776.00 төгрөгийг А.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.0.4-ний өдрийн 104/ШШ0/0030 дугаартай шүүхийн шийдвэрээр 13.15.000 төгрөгийг Д.д олгохоор шийдвэрлэсэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.04.13-ны өдрийн 104/ШШ0/0013 дугаартай шүүхийн шийдвэрээр 1.000.000 төгрөгийг Н.Дархансайханд олгохоор шийдвэрлэсэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/001 дугаартай шүүгчийн захирамжаар 33.00.000 төгрөгийг Мон кор Даймонд ХХК-д зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.01.3-ны өдрийн 10/ШШ03/0037 дугаартай шүүхийн шийдвэрээр 63.60.000 төгрөгийг Т.Сайнсанаад олгохоор шийдвэрлэсэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/0016 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК нь 51.34.000 төгрөгийг Э.Батмөнхөд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/001 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК нь 64.756.00 төгрөгийг М.Сандагдоржид төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.06-ны өдрийн 104/ШШ03/00110 дугаартай шүүгчийн захирамжаар 11.000.000 төгрөгийг Т.д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/0017 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК нь 1.500.000 төгрөгийг Ч.д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.. ******* ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх шийдвэрүүд дээр 01 оны 1 дүгээр сарын -ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, 0 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн 104/ГХ0/00133 дугаартай гүйцэтгэх хуудас, 0 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 104/ГХ0/0064 дугаартай гүйцэтгэх хуудас, 0 оны дугаар сарын 11-ний өдрийн 104/ГХ0/007 дугаартай гүйцэтгэх хуудас, 0 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 104/ГХ0/00375 дугаартай гүйцэтгэх хуудас, 0 оны дугаар сарын -ны өдрийн 104/ГХ0/00305 дугаартай гүйцэтгэх хуудас, 03 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 104/ГХ03/0011 дугаартай гүйцэтгэх хуудас, 03 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10/ГХ03/017 дугаартай гүйцэтгэх хуудас, 03 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 104/ГХ03/004 дугаартай гүйцэтгэх хуудас, 03 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 104/ГХ03/0076 дугаартай гүйцэтгэх хуудас, 03 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 104/ГХ03/007 дугаартай гүйцэтгэх хуудас, 03 оны дугаар сарын 11-ний өдрийн 104/ГХ03/00 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 01 оны дугаар сарын 0-ны өдрийн 1310066 дугаар тогтоол, 0 оны 4 дүгээр сарын -ны өдрийн 31065 дугаартай тогтоол, 0 оны дугаар сарын 03-ны өдрийн 31040 дугаартай тогтоол, 0 оны дугаар сарын -ны өдрийн 310515 дугаартай тогтоол, 0 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 310573 дугаартай тогтоол, 03 оны дугаар сарын 06-ны өдрийн 331007 дугаартай тогтоол, 03 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 331010 дугаартай тогтоол, 03 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 331036 дугаартай тогтоол, 03 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 331037 дугаартай тогтоол, 03 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 3310363 дугаартай тогтоол, 03 оны дугаар сарын 0-ны өдрийн 33103 дугаартай тогтоолоор тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн байна.

5.3. *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 04 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1310066/ дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууц, 04 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1310066/30 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууц, 04 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1310066/31 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууцыг тус тус хураан авсан байна.

5.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заажээ.

5.5. Төлбөр төлөгч ******* ХХК нь 04 оны 6 дугаар сарын 0-ны өдөр *******, *******т ******* дүүргийн дугаар хороонд байрлах 3/1 дүгээр байрны , , тоот байранд үнийн санал өгөх боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ.

Харин төлбөр авагч нараас үнийн санал ирүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

5.5. *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 04 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 06/05 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор ХХК-ийн шинжээч Б.ыг томилжээ.

5.6. Хариуцагч *******, ******* нь ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тайланг нэхэмжлэгчид 04 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ танилцуулах тухай 01/71 тоот албан бичгээр танилцахыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. уг үнэлгээтэй 04 оны 7 дугаар сарын 0-ны өдөр танилцаж хүлээн авсан талаар тус албан бичигт тэмдэглэл үйлдсэн байна /хх-11/.

5.7. Төлбөр төлөгч ******* ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу үнэлгээтэй танилцсан өдөр болох 04 оны 7 дугаар сарын 0-ны өдрөөс хойш 1 хоногийн дараа буюу 04 оны 7 дугаар сарын 0-ний өдөр гомдлоо шүүхэд гаргасан байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4. дахь хэсэгт зааснаар Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргах үүрэгтэйг хуульд заажээ.

6.1. Хэрэгт Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод дурдснаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь 0 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүчинтэй байх ба Мөнх-Оргил трейд ХХК нь 03 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ХХК болж нэр өөрчилснийг бүртгэсэн байна.

6.. ХХК-ийн үнэлгээчин Б.т Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Удирдах зөвлөлийн 03 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 10 тоот тогтоолоор Монгол Улсын хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ олгосон байгаа нь Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна.

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 03 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/64, А/154 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмын 5.-т Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 34.3, 4.1, 4., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 1 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана гэж заажээ.

7.1. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хууль сануулахдаа 00 оны 1 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль, 010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч шинжээчээр гарын үсэг зуруулсан байна /хх-ийн76 дугаар тал/.

7.. Зүй нь шинжээчид шинээр буюу 03 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 1 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлах ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

7.3. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дүгээр зүйлийн .4 дэх хэсэгт Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, шинжээчид хуулиар хүлээх эрх, үүргийг тайлбарлаагүйн улмаас тухайн шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн байх шаардлагад нийцэхгүй тул ХХК-ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00.1.-ны өдрийн 104/ШШ00/0051 дугаартай шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.03.16-ны өдрийн 104/ШШ0/001 дугаартай шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.03.5-ны өдрийн 104/ШШ0/00154 дугаартай шүүхийн шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.06.1-ний өдрийн 104/ШШ0/003 дугаартай шүүхийн шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0.04.13-ны өдрийн 104/ШШ0/0013 дугаартай шүүхийн шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/001 дугаартай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.01.3-ны өдрийн 10/ШШ03/0037 дугаартай шүүхийн шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/0016 дугаартай шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/001 дугаартай шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.06-ны өдрийн 104/ШШ03/00110 дугаартай шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03.03.16-ны өдрийн 104/ШШ03/0017 дугаартай шүүгчийн захирамжаар захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууц, ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууц, ******* дүүргийн дугаар хороо, Хулан хотхоны 3-1- тоот хаягт байрлах талбай бүхий өрөө орон сууцуудад үнэлгээ хийлгэсэн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 04 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШЗ04/0164 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлсэн арга хэмжээ нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 1 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, *******т холбогдуулан гаргасан ХХК-ийн гаргасан 04 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.600 /хоёр зуун арван мянга зургаан зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******ээс 10.600 / хоёр зуун арван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70. дахь хэсэгт зааснаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 04 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШЗ04/0164 дугаар захирамжийн шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11., 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ