| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2025/00007/И |
| Дугаар | 193/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00094
2025 02 19 193/ШШ2025/00094
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоот, ******* ББСБ ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, ын ******* /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 862.592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш. /цахимаар/
Хариуцагч: А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ББСБ ХХК 862.592 төгрөгийг А.*******аас гаргуулах, хариуцагч А.******* 862.592 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 3 хувааж 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарынм 20-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 362.592 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.*******аас зээлийн гэрээний үүрэгт 862.592 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч, ******* ББСБ ХХК 862.592 төгрөгийг А.*******аас гаргуулах, хариуцагч А.******* 862.592 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 3 хувааж 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарынм 20-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 362.592 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 862.592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.******* 862.592 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 хувааж 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарынм 20-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 362.592 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.254 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 12.627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ