| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 189/2024/00073/И |
| Дугаар | 193/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 193/ШШ2025/00118
|
| 2025 02 27 193/ШШ2025/00118 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.чимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтэр жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* Техник мэргэжлийн сургуулиас олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие *******ын ******* 1965 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн хуучнаар суманд төрсөн. Төрсний гэрчилгээг тухайн үеийн орон нутгаас 1966 онд авсан бөгөөд *******ын ******* гэж ээжээрээ овоглосон байдан. Гэтэл намайг бага 3, 4 настай байхад миний нэрийг ээжийн ах *******ий болгон өөрчилсөн боловч албан ёсоор нэр өөрчилсөн шийдвэр гараагүй. Тиймээс *******ий нэрээр 1984 онд сургуульд орсон бөгөөд 1980 онд 8 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээг авч улмаар Төв аймгийн ******* сумын Техник мэргэжлийн сургуульд ороход хөдөлмөрийн дэвтэр энэ овог нэрээр нээгдсэн байна. Техник мэргэжлийн сургуулийг 1982 онд төгсөж ирээд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд ажилд орсон, ажилд орохдоо хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн тушаал шийдвэрүүд гарч байсан. Төрсний гэрчилгээ, 16 насанд хүрээд авсан паспорт нь *******ын ******* нэрээр бичигдсэн боловч сургуульд ороход төрсний гэрчилгээг үндэслэн бүртгэл хийгдээгүйгээс шалтгаалж бүрэн бус боловсролын гэрчилгээ нь албан бус овог нэрээр бичигдсэнээс шалтгаалсан байна. Иймд *******ын ******* нь миний жинхэнэ овог нэр мөн бөгөөд *******ий нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нэр солигдсон тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Сургуульд ороход манай өвөө өөрийн нэрээр намайг овоглоод миний ******* гэх нэр дээр нэмж болгож сургуульд оруулсан. *******ий гэдэг нэртэй болчихсон. 8 дугаар ангиа төгстлөө нэрээр амьдарсан. Энэ нэрийг минь *******ын ******* болгож өгнө үү. Миний нэрийг *******ий болгоод биччихсэн. Би өвөөтэйгөө амьдардаг байсан. Ээж минь хөдөө байсан. Би аавгүй өссөн. Миний өвөө өөрийн нэрээр намайг овоглоод сургуульд оруулсан. Ц. гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Д.******* би мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, *******ын *******ын төрсний гэрчилгээний хуулбар, дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, *******ий ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ын *******ын Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д зааснаар ажилласан жилийг тооцсон баталгаажилтын хуудас, Төв аймгийн төрийн архивын тасгийн 2024.10.22-ны өдрийн 533 тоот тодорхойлолт, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1982.07.26-ны өдрийн 59 тоот тушаал, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1984.11.26-ны өдрийн 72 тоот тушаал, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1990.06.28-ны өдрийн 47 тоот тушаал, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1991.01.10-ны өдрийн 02 тоот тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1992.01.15-ны өдрийн 02 тоот тушаал, хавсралтын хамт, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх гэрч Н., М. нараас мэдүүлэг авсан, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Д.*******ын ХААТР-21 маягт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтыг цуглуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* Техник мэргэжлийн сургуулиас олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овог, нэрийг *******ын ******* гэж дурдсан байна.
1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* Техник мэргэжлийн сургуулиас олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ******* гэсэн нэр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч *******ын ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, *******ын *******ын төрсний гэрчилгээний хуулбар, дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, *******ий ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ын *******ын Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д зааснаар ажилласан жилийг тооцсон баталгаажилтын хуудас, Төв аймгийн төрийн архивын тасгийн 2024.10.22-ны өдрийн 533 тоот тодорхойлолт, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1982.07.26-ны өдрийн 59 тоот тушаал, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1984.11.26-ны өдрийн 72 тоот тушаал, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1990.06.28-ны өдрийн 47 тоот тушаал, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1991.01.10-ны өдрийн 02 тоот тушаал, хавсралтын хамт, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1992.01.15-ны өдрийн 02 тоот тушаал, хавсралтын хамт, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч Н., М. нараас мэдүүлэг авсан, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Д.*******ын ХААТР-21 маягт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* Техник мэргэжлийн сургуулиас олгосон ******* гэж бичигдсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* Техник мэргэжлийн сургуулиас олгосон ******* дугаартай ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ