2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 193/ШШ2025/00119

 

2025 02 27 193/ШШ2025/00119

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: , *******,******* тоот хаягт оршин суух, *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: , *******,******* тоот хаягт оршин суух, ын *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******

Хариуцагч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б.******* нь 4.000.000 төгрөгийг Б.*******ээс гаргуулах, хариуцагч Б.******* 4.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ээс Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч Б.******* нь 4.000.000 төгрөгийг Б.*******ээс гаргуулах, хариуцагч Б.******* 4.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.******* 4.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 39.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   З.ГАНЧИМЭГ