Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00074

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн И сумын ... баг, Х. хорооллын ... тоотод оршин суух хаягтай, Б овогт Бн Нгийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Б.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Н миний бие 1969 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Архангай аймгийн И сумын Х Цт багш, удирдах ажилтнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг тодорхойлсон анх ажилд орсон тушаалын баримт байхгүй аймгийн Аын тасгаас ажилд орсон лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жилд орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон барим гарч ирэхгүй байгаа учир тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Аын лавлагаа, бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн И сумын Х Цт 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...

Би тус шүүхэд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд одоо 1990 оны 08 сарын 20-оос 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Ш сувиллын Х Цт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 онд Улаанбаатар хотын Цийн багшийн сургуулийг төгссөн. Улмаар төгсөөд 1988-1989 онд Булган аймгийн Г суманд хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажиллаж байгаад ар гэрийн шалтгаанаар нутагтаа ирээд 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сар хүртэл хоршооллын 07 дугаар Ц, тухайн үед Ш сувиллын амралтын Ц гэж байсан. Тэнд ажиллаж байгаад 3 дугаар сарын дундуур амралтын тушаал гараад амралтаараа ирээд тэр чигтээ буцаж ажилдаа очоогүй. И сумын Цт түр жирэмсний амралттай хүний орон тоо гарсан учраас ээж маань ажиллаж байсан учраас ажилд орсон байдаг. Энэ хугацааны ажилласан 4 жил 5 сар болж байгаа. Хоршооллын 7 сарын өмнө нь би оруулаагүй байсан. Яагаад гэвэл 7 сар юм чинь шүүхээр тогтоолгож яах вэ гэж бодоод өмнө нь өгөөгүй байсан. 1991 онд гарсан тушаал байхгүй байсан учраас заавал шүүхээр орж тогтоолгох шаардлагатай гэж үзсэн учраас нэгэнт шүүхэд  хандаж байгаа юм чинь гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэлтээр гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Архангай аймгийн И сумын 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Ш сувиллын Х Цт хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн И сумын Х Цт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

1.3 Гуравдагч этгээд Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н 1969 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Өмнө жил 55 нас хүрээд одоо 12 дугаар сард тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй. Тэгээд тушаал нь гарахгүй байсан. 1995 оноос хойш ажилласан жилийг нь оруулаад тооцсон. Шүүхээр нэгэнт хандсаны дараа жилийг нь нэмнэ гээд хөдөлмөрийнх нь дэвтрийг оруулаагүй орхичихсон байгаа гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Архангай аймгийн Аын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 899 тоот тодорхойлолтод: Тус Аын сан хөмрөгт И сумын Х Цийн 1991 оны баримт шилжиж ирээгүй байгаа тул Бн Нд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - И сумын Х Цийн эрхлэгчийн 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот тушаалд: 1992 оны хичээлийн жилд явагдсан нээлттэй хичээлийн өдөрлөгт амжилттай оролцсон хүмүүжүүлэгч багш Б.Нг талархлын үнэмлэх, 100 төгрөгийн хамт шагнав... гэсэн,

            - И сумын Х Цийн эрхлэгчийн 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24 тоот тушаалд: Тус Цийн эрхлэгч Ш.Ө, хүмүүжүүлэгч Л, Э, Н нарыг 1992 оны ээлжийн амралтыг 36 хоногоор... бодож  мөнгийг олгохыг ня-бо Гурванчулуунд зөвшөөрсүгэй... гэсэн,

            - И сумын Х Цийн эрхлэгчийн 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот тушаалд: Тус Цч хүмүүжүүлэгч багш Н ажилдаа орох болсон тул түр ажиллаж байсан Д.Эийг 1993-4 сарын 29-ний өдрөөс эхлэн хүмүүжүүлэгч багшийн түр ажлаас чөлөөлөв гэсэн,

            - И сумын Х Цийн эрхлэгчийн 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тушаалд: Тус цэцэглэгийн хүмүүжүүлэгч багш Б.Н өвчтэй учир 09 сарын 19-ний өдрөөс эхлэн Д.Эийг хүмүүжүүлэгч багшаар түр авч ажиллуулав... гэсэн,

            - Цийн эрхлэгчийн 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот тушаалд: Тус Цийн хүмүүжүүлэгч Б.Нгийн төрсний дараах 56 хоногийн чөлөө дууссан учир 1994 оны 02 сарын 03-наас эхлэн 1994 оны ээлжийн амралтыг ажлын 36 хоногоор бодож мөнгийг олгохыг нябо /н.Г./-д зөвшөөрсүгэй гэсэн,

            - Цийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 33 тоот тушаалд: а/Тус Цийн хүмүүжүүлэгч багш Бн Н бүлэг хасагдан цомхотголд орсон учраас 1994 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн хүмүүжүүлэгч багшийн үүрэгт ажлаас чөлөөлөн тус Цийн хүмүүжүүлэгчийн туслахаар томилон ажиллуулав... гэсэн,

             - Архангай аймгийн Аын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 925 тоот тодорхойлолтод: Тус Аын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Аймгийн 7-р  Цийн 1990 оны баримтыг шүүн үзэхэд Бн Нд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - Ш сувиллын Цийн эрхлэгчийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7 тоот тушаалд: Багш О., Н, Н нарыг ажлын 18 хоногоор туслах хүмүүжүүлэгч ..... нарыг ажлын 26 хоногоор 1991 оны ээлжийн амралтыг олгов... гэсэн,

 

            2.2.  Хүсэлт гаргагч Б.Нгийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Ж.Тийн шүүхэд өгсөн “Би 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Архангай аймгийн Ш сувиллын Х 9-р Цт хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х 9-р Ц татан буугдсан тул энэ үеэс ажиллахаа больсон. Б.Н нь 1990 оны намар санагдаж байна, манай Цт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад 1991 оны цагаан сарын дараахан буюу 04 сараас эхлээд И сумын Х Ц рүү ажиллахаар явж байсан. Х 9-р Ц нь 4 улирлаар ажилладаг, 2 бүлэгтэй, 10 орчим хүний орон тоотой ажилладаг Ц байсан. Би Б.Нтэй Х 9-р Цт хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

             Гэрч Ж.Лгийн шүүхэд өгсөн “Би 1969 онд Цийн багшийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод 2-3 жил ажилласан. Тэгээд Архангай аймгийн И сумын Х Цт 1971 онд багшаар ирсэн. Энэ Цтээ 2005 он хүртэл буюу 40-өөд жил ажилласан. И сумын Х Цээс 58 нас хүрээд тэтгэвэрт гарсан. Б.Н 1991 оны 04 сарын 01-нд манай Цт багшаар анх ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй хамт ажиллаж байсан. Б.Н 2004 оноос тус Цийг эрхлэгчээр одоог хүртэл ажиллаж байгаа. Би тус Х Цийн ахмад багш тул мэдэж байна. Манай Цт ажиллахаас өмнө Х...д 5-6 сар Цийн багшаар ажиллаж байсныг семинар зөвлөгөөнд хамт суудаг байсан учраас мэдэж байгаа. Тэгээд манай Цт ирж байсан. Би И сумын Х Цт 20-иод жил эрхлэгч хийсэн” гэх мэдүүлэг,

                       

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           

            - Б.Нгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-Цийн багшийн сургуульд, эрхэлдэг ажил-Цийн багш, ажилд орсон-1985 он, эрхэлж эхэлсэн он-1985, оршдог сум, район-Найрамдал, 1988.04.24” гэсэн,

- Б.Нгийн хүн амын регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-Х Ц, эрхэлдэг ажил- багш, ажилд орсон-1988 он, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-И, 2010.10.19” гэсэн,

- Б.Нгийн гэрлэсний ХААТР-15 маягтад “эхнэр Бн Н ажилладаг байгууллага-сумын Ц, эрхэлдэг ажил- хүмүүжүүлэгч багш, бүртгэсэн-1994.05.04 он гэсэн,

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/842 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Нгийн тэтгэврийн хувийн хэрэг,

            - Архангай аймгийн Аын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 114 тоот албан бичгээр ирүүлсэн:

            - Архангай аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1992 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1992-1993 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах багш нарыг томилох тухай 50 тоот тушаалын хавсралтад: ...Х Ц... Н... гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          3.Хүсэлт гаргагч Б.Нгийн 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Ш сувиллын Х Цт хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн И сумын Х Цт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

          - Архангай аймгийн Аын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 899 тоот тодорхойлолт,

          - И сумын Х Цийн эрхлэгчийн 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот тушаал,

          - И сумын Х Цийн эрхлэгчийн 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24 тоот тушаал,

          - И сумын Х Цийн эрхлэгчийн 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот тушаал,

          - И сумын Х Цийн эрхлэгчийн 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тушаал,

          - Цийн эрхлэгчийн 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот тушаал,

          - Цийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 33 тоот тушаал,

          - Архангай аймгийн Аын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 925 тоот тодорхойлолт,

          - Ш сувиллын Цийн эрхлэгчийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7 тоот тушаал,

          - Б.Нгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

          - Б.Нгийн хүн амын регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

          - Б.Нгийн гэрлэсний ХААТР-15 маягт,

          - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/842 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Нгийн тэтгэврийн хувийн хэрэг,

          - Архангай аймгийн Аын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 114 тоот албан бичгээр ирүүлсэн:  Архангай аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1992 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1992-1993 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах багш нарыг томилох тухай 50 тоот тушаалын хавсралт,

- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Э, Ж.Т, Ж.Л,  нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Н нь 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Ш сувиллын Х Цт хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн И сумын Х Цт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

            4. Хүсэлт гаргагч Б.Н нь шүүхэд хүсэлт гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ мөн тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг дахин төлсөн байна. Шүүх хүсэлтийг гаргагчийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хүсэлт гаргагчид буцаан олгохоор шийдвэрлэв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Бн Нгийн 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Ш сувиллын Х Цт хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн И сумын Х Цт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хүсэлт гаргагчид буцаан олгосугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ГАНДОЛГОР