Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00034

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00034

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******-******* *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,854,276.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/КР/r22035161 тоот кредит картын гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны сарын хүү 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2.0, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. ...Зээлдэгч Л.******* нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 20 сар хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна.

         Иймд Л.*******аас  ЗГ/КР/r22035161 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 1,854,276.41 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

          Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Иймд ******* *******ны нэхэмжилсэн 1,854,276.41 төгрөгийг 4 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 263,569 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 263,569 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний дотор 663,569 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 663,569 төгрөгөөр төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,854,276.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,854,276.41 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Л.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,854,276.41  төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,618.4 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 22,309.2 төгрөг, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 22,309.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА