Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00035

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00035

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В.******* нь манай компаниас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан 40тн цемент авсан ба түүний үнэ 18,400,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч одоо болтол төлөөгүй байна. Иймд гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн төлбөр 14,400,000 төгрөг, алданги 7,200,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Бид нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилцаж тохиролцлоо. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 14,400,000 төгрөгөөс хариуцагч нь өнөөдөр 10,000,000 төгрөгийг төлсөн учраас үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,400,000 төгрөг боллоо. Мөн алдангид 7,200,000 төгрөг нэхэмжилснийг 50 хувиар бууруулж 3,600,000 төгрөг төлүүлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,600,000 төгрөгийг хасч тооцож байна. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулах ба хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцов. Нэгэнт алдангийг хасч тооцсон учир тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон болно...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч В.*******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн

шаардлагаас хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөг, мөн алдангийг 50 хувиар бууруулж 3,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нийт 13,600,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 265,950 төгрөгийн хамт 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөх талаар тусгажээ.

 

          Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч В.******* нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасч, мөн алдангийг 50 хувиар бууруулж 3,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нийт 13,600,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 265,950 төгрөгийн хамт 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                     

 

 

 

           ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА