| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01339/И |
| Дугаар | 309/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2025/00039
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 309/ШШ2025/00039 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 389,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.*******тай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 29880 тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 250,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй зээл, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлүүдийг Хаан банк дахь 5422155201 тоот дансанд зээлдэгч О.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, хүү 86,350 төгрөг, шимтгэл 3000 төгрөг, нийт 389,350 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* ******* ******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 389,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч О.*******г нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 389,350 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргажээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 389,350 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,331 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 6,165.5 төгрөг, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 6,165.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА