Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00041

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00041

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,932,625.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ4705146557 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,010,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,850,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,620,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,150,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ4705146557 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 14,828,083.11 төгрөг, зээлийн хүү 1,093,772.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,770.46 төгрөг, нийт 15,932,625.95 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү” гэжээ.

 

          Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* *******тай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ4705146557 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Нийт нэхэмжилсэн 15,932,625.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ. 

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,932,625.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүрэгт  15,932,625.95 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүрэгт 15,932,625.95 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,613 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118,806.5 төгрөг, хариуцагч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 118,806.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

        ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА