| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2025/00028/И |
| Дугаар | 309/ШШ2025/00042 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2025/00042
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 309/ШШ2025/00042 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, ******* ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие барилгын цемент тоосгыг Улаанбаатар хотын Налайх дүүргээс худалдан авчирч аймагтаа борлуулдаг юм. 2022 оны 06 дугаар сард Б.*******, А.******* нар нь 100 ширхэг ууттай цементийг надаас зээлээр авсан. Нэг бүрийн үнэ нь 26,000 төгрөг ба нийт 2,600,000 төгрөг болсон. 2022 ондоо багтаагаад мөнгөө өгнө гэсэн боловч одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байна. Бас утсаа авахаа больсон. Иймд Б.*******, А.******* нараас 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.*******, А.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид Ж.*******аас 100 ширхэг цементийг зээлээр худалдаж авсан нь үнэн. Үүний төлбөр болох 2,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, А.******* нар нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******ад төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.*******, А.******* нар нь худалдах, худадан авах гэрээний үүрэг 2,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******ад төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 28,275 төгрөг, хариуцагч Б.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 28,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА