| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2025/00033/И |
| Дугаар | 309/ШШ2025/00061 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00061
| *******0*******5 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 30*******/ШШ*******0*******5/00061 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Батбаатарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг *******0*******4 оны 1******* дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч З.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие *******0*******1 оны 01 сард амаар тохиролцож н.Батбаатар болон түүний эхнэрт 1,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нэг удаа хүүгээ өгөөд, бид нар Солонгос явж ирээд мөнгийг чинь өгнө гэсэн. Гэвч одоог хүртэл мөнгөө өгөхгүй оршин суугаа газраасаа зайлаад, өөр хүний утаснаас ярихаар “одоохон өгнө, хотод байна” гээд ирдэггүй. Ингээд миний хувьд өөрийн мэдэх хаяг болох Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 38-60 тоот хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч уг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. н.Батбаатар нь туранхайвтар өндөр нуруутай залуу байгаа. Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, 38-60 тоотод амьдардаг байсан боловч тэр байраа бусдад түрээслүүлсэн юм шиг байна. Иймд н.Батбаатарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Батбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд н.Батбаатар нь нэхэмжлэгч З.*******аас *******0*******1 онд 1,000,000 төгрөг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна.
Мөн нэхэмжлэгч З.******* нь хариуцагч н.Батбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул н.Батбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч З.*******ад мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Батбаатарыг эрэн сурвалжилсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар н.Батбаатарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч З.******* /утас: 8858*******160/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА