Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00062

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00062

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

         Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд оролцогчид:

                       Нэхэмжлэгч Г.*******, С.*******

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.*******, С.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 2008 онд танилцаж, 2009 онд гэр бүлээ батлуулж гурван хүүхдийн хамт амьдарч байгаад 2023 оны 06 сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2023/00692 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. 2024 оны эхээс буцаж эвлэрч гурван хүүхдийн хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ шүүхээр сэргээх нь бидний амьдрал, бидний болон хүүхдүүдийн итгэл үнэмшил, сурлага зэрэгт чухал байгаа. Иймд бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү” гэжээ.

           Нэхэмжлэгч Г.*******, С.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид гэрлэлтээ сэргээлгэх тухай хүсэлтийг 2024 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан. Бид гэрлэлт цуцалсан 138/ШШ2023/00692 дугаартай шийдвэрээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлж, гэрлэлт цуцлалт хийлгээгүй юм. Бидний гэрлэлт улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.*******, С.******* нар нь гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

          Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.*******, С.******* нар нь гэрлэлтээ цуцлуулсан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2023/00692 дугаартай шийдвэрийг иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлт цуцлалтаа хийлгээгүй учраас гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлээсээ бүхэлд нь буюу зарим хэсгээс татгалзах боломжтой юм.

 

           Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Г.*******, С.******* нар нь гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА