Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00104

 

 

 

 

 

202******* оны 01 сарын 28 өдөр

Дугаар *******09/ШШ202*******/00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******-******* тоотод оршин суух, ЖВ*******7082*******00 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн  

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Би өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэврээ хэвийн авч байсан. Гэтэл Нийгмийн даатгалын газарт шалгалт ирж 1989-1991 оныг хүртэл ажиллаж байсан жилүүдийг минь зөрчилтэй байна гэсэн үндэслэлээр хасч тэтгэвэр олголтыг минь зогсоосон. Энэ хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогоолгосноор тэтгэврийг минь хэвийн өгч эхэлнэ гэсэн. Миний хувьд дээрх хугацаанд буюу 1989 оны 12 сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад Чулуунхороот сум руу шилжиж тус сумын сургуулийн математикийн багшаар 1991 оны 10 сарын 21-ний өдөр томилогдож байсан юм. Гэтэл намайг Баян-Уул сумын 10 жилийн сургуулийн математикийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр маань гээгдэж үрэгдсэн учраас дээрх зөрчилтэй байдал үүсээд байна. Иймд намайг 1989 оны 12 сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв .

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, ажиллаж байх үеийн тушаалууд зэргийг бичгийн баримтаар өгсөн.

 

*******. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Б.Бямбаханд, Д.Оюунцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.

 

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь өндөр насны тэтгэврээ үргэлжлүүлэн авах зорилгоор шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа гэх шалтгаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан үеийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нь архивт хадгалагдаж үлдээгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

 

*******. Шүүх хуралдаанд: - Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 12 сарын 09-ний өдрийн “Чөлөө олгох, багш түр ажиллуулах, зохицуулагч багш томилох, анги хариуцуулах тухай” *******0 тоот тушаал, 1990 оны ******* сарын *******-ны өдрийн “Анги түр хариуцуулах тухай” 24 тоот тушаалууд,

 

- Гэрч Б.Бямбахандын шүүхэд өгсөн: “...Би Баян-Уул сумын сургуульд 1988-199******* онд ажиллаж байсан. Тэр үед Ц.******* МУИС-д суралцаж байгаад багш дутагдалтай шалтгаанаар 1989 оны өвлөөр Баян-Уул сумын сургуульд математикийн багшаар ажилд орж байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Д.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн: “...Би Баян-Уул сумын сургуульд технологийн багшаар ажиллаж байсан. Ц.******* 1989 оны 12 сард Баян-Уул сумын сургуульд математикийн багшаар ажилд орж байсан. 1991 оныг дуустал багшилсан санагдаж байна...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судаллаа.  

 

4. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

*******. Дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн дунд сургуульд 1989 оны 12 сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл математикийн багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

*******. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 11*******, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:ЖВ*******7082*******00/ нь Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн дунд сургуульд 1989 оны 12 сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА