| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00100/И |
| Дугаар | 309/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2025/00127
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 309/ШШ2025/00127 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,111,263.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* *******тай ЗГ4715127764 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ЗГ4715127764 дугаарт зээлийн гэрээний үүргийг зөрчиж төлөлтийг тасалдуулж,үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 11,935,748.60 төгрөг, зээлийн хүү 2,091,938.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,576.95 төгрөг, нийт 14,111,263.93 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас авсан зээлээ ажлаас гарсан тул төлж чадаагүй байсан. Буцаад ажилдаа орсон тул төлөх ёстой 14,111,263.93 төгрөгийг төлнө” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,111,263.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 14,111,263.93 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 14,111,263.93 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,506 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 114,253 төгрөг, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 114,253 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА