| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01332/И |
| Дугаар | 309/ШШ2025/00128 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2025/00128
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 309/ШШ2025/00128 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******-*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хамтран ажиллах гэрээний үүрэгт 13,928,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 5-р сард далангийн шороо тээвэрлэхээр харилцан ярилцаж тохиролцон өөрийн эзэмшлийн 38-37 ДОР, 84-22 ДОР, 95-61 ДОР улсын дугаартай хүнд даацын 3 авто машинаар тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Б.*******-*******тэй далангийн шороо тээвэрлэлтийн ажлын төлбөр болох 13,928,000 төгрөгийг авахаар тооцоо хийгдсэн ба 2024 оны 8-р сард Б.*******-******* нь мөнгийг минь өгөх байсан боловч өгөхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд 13,928,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.*******-*******д холбогдуулан 13,928,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн өмнө төлсөн 7,292,00 төгрөгийг хасч тооцолгүйгээр нэхэмжлэлээ гаргачихсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа 7,292,000 төгрөгөөр багасгаж байна. Иймд Б.*******-*******эс 6,636,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би *******той хамтран ажиллаж 2024.04.16-2024.05.21-ний өдрийг хүртэл нийт 13,928,000 төгрөгийн ажил хийснээс өнөөдрийн байдлаар 7,484,000 төгрөгийг *******ын 5421054917 гэх дансанд шилжүүлээд байна. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Уг ажлын захиалагч талаас гүйцэтгэх төлбөр орж ирснээр төлөх боломжтой болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******-*******д холбогдуулан “Хамтран ажиллах гэрээний үүрэгт 13,928,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7,292,000 төгрөгөөр багасгажээ.
Иймд нэхэмжлэгч А.*******ийг хариуцагч Б.*******-*******д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,636,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******-******* нь 6,636,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******од төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.*******-******* нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,636,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******од төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 113,795 төгрөг, хариуцагч Б.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 113,795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА