Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00141

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00141

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

           Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээ: Манай *******ны зүгээс ******* *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Э.******* нь бидэнтэй холбогдож оршин суух гэрийн хаягаа мэдэгдэж, бид тухайн хаягаар нь нэхэмжлэлээ гаргахаар болсон. Иймд шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

    2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь Э.*******ын оршин суух хаягийг олж тогтоосон гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаараа тайлбар гаргаж байна.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж болно.

          4. Иймд нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                        

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА