Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00142

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00142

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сүхбаатар овогтой Ганбат, Базаржав овогтой Болорчулуун нар нь 2020 оны  01 дүгээр сарын 09-ний өдөр манай *******тай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авах үед ******* нь Улаанбаатар төмөр зам Баянтүмэн тасагт шугамын мастер, ******* нь “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг байсан юм. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа халагдаж тус оныхоо 9 сар хүртэл зээлийн төлөлтөө хэвийн хийж байгаад түүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй байна. Зээл авах үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зүтгүүрийн 6-8 тоотод оршин сууж байсан. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, улмаар зээлийн төлбөр гаргуулахаар оршин суух хаягийнх нь дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2023/03504 дугаартай захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. *******, ******* нар нь одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, бидэнд хаягаа хэлэхгүй байгаа.

Иймд ЖЬ71061871 регистрийн дугаартай Сүхбаатарын Ганбат, ЖЬ71081663 регистрийн дугаартай Базаржавын Болорчулуун нарыг эрэн суралжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ганбат, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Ганбат, ******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Зүтгүүрийн 6-8 тоотод оршин сууж байсан боловч уг хаягт оршин суудаггүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байгаа, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай гэх үндэслэлээр тэднийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан нь С.Ганбат, ******* нарыг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Сүхбаатар овогтой Ганбат нь ЖЬ71061871 регистрийн дугаартай, 86640618 утасны дугаартай, Базаржав овогтой Болорчулуун нь ЖЬ71081663 регистрийн дугаартай, 89779967 утасны дугаартай болно.

 

3. Иймд С.Ганбат, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЖЬ71061871 регистрийн дугаартай Сүхбаатарын Ганбат, ЖЬ71081663 регистрийн дугаартай Базаржавын Болорчулуун нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Ганбат, ******* нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “******* *******” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас 88053501/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА