| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00090/И |
| Дугаар | 309/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00147
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 309/ШШ2025/00147 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* газрын хүсэлттэй,
“*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Цагдаагийн ******* нь тус шүүхэд “*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Жанжуурын Шинэбаяр нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. ******* нь 2011-2021 оны хооронд нийт 10 удаа эрүүлжүүлэгдэж, 13 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Эхнэр 4 хүүхдээсээ тусдаа амьдарч, удаа дараа архидан согтуурч байгаа гэх үндэслэлээр *******ын гэрийнхэн түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргасан. Иймд архины эмчилгээнд хамруулах саналаа дэмжиж оролцож байна” гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2018 оноос хойш эрүүлжүүлэгдэж байгаагүй. Ээж маань байцаагчид “хүү минь байнга архи уудаггүй, нэг уухгүй бол 4-5 сар уудаггүй” гэж хэлсэн. Намайг архины албадан эмчилгээнд явуулах өргөдлийг ээж бичсэн үү, өөр хүн бичсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Би архи уучихаад ээждээ нэг ч удаа агсамнаж байгаагүй. 2024 онд эхнэртэйгээ маргаж, тус тусдаа амьдарч байгаа ч гэсэн архи уухгүй үедээ барилгын ажил хийдэг. Би албадан эмчилгээнд явмааргүй байна. Өөрөө бие даан эмчилгээ хийлгэх болно” гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “Албадан эмчилгээнд хамруулах санал”, Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн М.Жанжуурын гаргасан албадан эмчилгээнд явуулах санал, гуравдагч этгээд *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа болон түүний 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус эрүүлжүүлэгдсэн судалгаа, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, хэвлийн хэт авиа оношилгоо, цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, зүрхний бичлэг, архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрийн 1-3 тоотод оршин суух, ЖЮ89011310 регистрийн дугаартай, Боржин овогт Жанжуурын Шинэбаярыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Гуравдагч этгээд ******* нь ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус эрүүлжүүлэгдсэн байх бөгөөд 2022, 2023, 2024 онуудад эрүүлжүүлэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг согтуурах, мансуурах донтой гэж үзэж захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд *******ыг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан *******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай ******* ******* ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА