| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00102/И |
| Дугаар | 309/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00148
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 309/ШШ2025/00148 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* газрын хүсэлттэй,
“*******-*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Отгонбаатар
Гуравдагч этгээд *******-*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Цагдаагийн газар нь тус шүүхэд “*******-*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Отгонбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Ганболд овогтой Мөнх-******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би бие муутай. Та нар миний амь насыг хариуцна гэвэл намайг албадан эмчилгээнд явуулж болно. Би архинаас гаргадаг хүчтэй эм тариа хэрэглэхгүй. Тэр тариаг хийлгээд үхчихэж магадгүй. Би үхмээргүй байна. Тиймээс албадан эмчилгээнд явахгүй” гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ******* ******* эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “Албадан эмчилгээнд хамруулах санал”, Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн С.Цэцэгмаагийн гаргасан албадан эмчилгээнд явуулах санал, гуравдагч этгээд *******-*******ын иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэгдсэн мэдээлэл, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, хэвлийн хэт авиа оношилгоо, цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, зүрхний бичлэг, архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Гуравдагч этгээд *******-******* шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******-*******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 67-26 тоотод оршин суух, ЖН85012374 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганболдын Мөнх-*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *******-******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарладаг.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-******* хүсэлтийг эс зөвшөөрч “...би бие муутай. Та нар миний амь насыг хариуцна гэвэл намайг албадан эмчилгээнд явуулж болно. Би архинаас гаргадаг хүчтэй эм тариа хэрэглэхгүй. ... албадан эмчилгээнд явахгүй” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: ******* ******* эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “албадан эмчилгээнд хамруулах санал”, ******* ******* Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мөн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн С.Цэцэгмаагийн гаргасан “албадан эмчилгээнд хамруулах санал” гуравдагч этгээд *******-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа болон цээжний рентген зураг, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, архины хамаарлын шалтгаант сэтгэцийн, зан үйлийн эмгэгийн шинжүүд, ЭХО-д харуулсан тухай эмчийн үзлэгийн тэмдэглэл, зүрхний бичлэг, ийлдэс судлалын шинжилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон,
- ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******-*******ыг архинд донтох өвчтэй болохыг тогтоосон байхаас гадна түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзсэн байна.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлтээр түүнийг дээрх эмчилгээг хийлгэхэд биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж дүгнэсэн байхаас гадна согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхэд хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******-*******ыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан ЖН85012374 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганболдын Мөнх-*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******-*******ын гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа ******* нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч ******* ******* ******* газарт даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******-*******ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА