| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2024/0614/З |
| Дугаар | 128/ШШ2024/1008 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/1008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ТББ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,
Гуравдагч этгээд: “С” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,
Маргааны төрөл: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй…” гэж заасан байдаг. Өнөөдөр иргэдийн дээрхи эрх хамгийн ихээр зөрчигдсөөр байна. Иргэдийн энэхүү эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар төр хүлээсэн. Манай улс 1.Биологийн төрөл зүйлийн тухай конвенц 1993.06.01, 2.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц 1993.06.01, 3.Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц 1995.10.16, 4.Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол 1995.10.1, 5.Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай /Рамсарын конвенц/ 1997.06.05, 6.Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Боннын конвенц 1999.06.24, 7.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенцийн Киотогийн протокол 1997.07.08, 8.Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмийн Конвенц зэрэг олон улсын гэрээ конвенцуудад нэгдсэн боловч Үндсэн хууль, олон улсын конвенцоор хүлээсэн энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж нийт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхийн зэрэгцээ байгаль орчинд учирч байгаа хохирол хэмжээлшгүй боллоо.
“” ТББ-аас ирүүлсэн хамтарч ажиллах хүсэлтийн дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс ажиллаж эхэлсэн юм. Байгууллагын дүрэмд тусгагдсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хууль зөрчин олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг иргэдийн оролцоотойгоор хүчингүй болгуулах, Онги голын сав газраар зогсохгүй говь нутгийн бусад сав газруудад хууль зөрчин ажиллахаар зэхэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх зорилготой ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд төрийн байгууллагуудын зүгээс гаргаж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгуулах, дахиж тийм захиргааны акт гаргуулахгүй байх зорилготой стратегийн өмгөөлөл хийж байгаа билээ. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр гарснаар тухайн нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцоор хамгаалагдсан эрх, эрх чөлөө болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, захиргааны зүгээс шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцоо огт байхгүйд хүрч байна. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулсанаар төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавараас сэргийлж, тухайн бүс нутгийн байгаль орчны тэнцэл алдагдахгүй, орчны бохирдол үүсэхгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь баталгаатай хангагдах юм. Ийм учраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Бд хүргүүлсэн.
Нэг. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл: Эдгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаатай танилцахад Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай зэрэг хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл маш их байна. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “...энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах…” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.1, Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, анхаарч үзээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Мөн дээрхи компани нь тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргаж өгөх баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ... Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй... гэж хуульчилсан.
Хоёр. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын хууль бус шийдвэрийн улмаас байгаль орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаархи үндэслэл: 1. Манай байгууллагын гишүүн байгууллага “” ТББ эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд байгуулагдсан үеэс эхлэн хэд хэдэн зорилт тавьж ажилласан. Үүний нэг зорилт нь “... Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах…” гэж тусгасан билээ. Онги гол аймгийн ******* сумаас эх авч тус аймгийн *******, *******, *******, ******* аймгийн сумаар дайрч Өмнөговь аймгийн ******* суманд байдаг Улаан нуурт цутгадаг 437 км урт урсдаг юм. Энэ голын сав дагуу 100 гаруй мянган иргэн, 1 сая шахам мал байдаг хангай, тал хээр, говь хосолсон эко системийн хувьд хамгаалалт шаардсан бүс нутаг юм. Маргаан бүхий актуудаар олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын төсөл хэрэгжсэнээр “тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөр газрын гадарга, хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, талхлагдах, ургамлан нөмрөг устах, бүрхэц нь багасахын зэрэгцээ тоос, ахуйн хатуу, шингэн хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн асгарах зэргээр бохирдох бөгөөд маш их хог хаягдал гарах /хүрээлэн буй орчин бохирдох/; газрын доорхи усан орчин бохирдсон тохиолдолд тэр нь хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх” юм. Ингэсэн тохиолдолд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх…” нь асар ихээр зөрчигдөх юм. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулсанаар төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавараас сэргийлж, тухайн бүс нутгийн байгаль орчны тэнцэл алдагдахгүй, орчны бохирдол үүсэхгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь баталгаатай хангагдах юм. Ийм учраас “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр, ******* аймгийн сумын гэдэг газар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр “С” ХХК-нд МV-022130 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн гэдэг төрийн бус байгууллагад гишүүн байгууллагаар байдаг. Миний хувьд ий гүйцэтгэх захирал, мөн ******* аймгийн сум буюу тусгай зөвшөөрөл яригдаж байгаа газар нутагт төрж өссөн иргэн байна. Энэхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг зөрчиж, дагаж биелүүлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Манай говийн хөрс нь эмзэг, усны хомсдол ихтэй. Тухайн ард иргэд нь тэр газар нутагт нийтэд нь малаа бэлчээрлэж, усаа дагаж амьдардаг. Энэ утгаараа хууль бус тусгай зөвшөөрөл олгож байгаа нь эргээд экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх, мөн тухайн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчих үндэслэл болж байна гэж үзэж байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. ...” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан зохицуулалтын хүрээнд эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна гэж үзэж байгаа. Ийм учраас маргаан бүхий захиргааны актыг буюу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах байр суурьтайгаар оролцож байна. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор буюу энэ төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл үр дагавраас сэргийлнэ. Тухайн бүс нутгийн байгаль орчны тэнцэл алдагдахгүй, орчны бохирдол үүсгэхгүй. Захиргааны актыг хүчингүй болгосноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалуулах хууль ёсны ашиг сонирхол нь баталгаажих үндэслэлтэй гэдэг байр суурьтайгаар оролцож байгаа. Эхний хэлэх хууль зүйн үндэслэл маань сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой дурдлаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтууд тухайлбал тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан бичиг баримтын бүрдүүлбэр дутуу, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлсэнгүй. Үүнээс улбаалж эрх зүйн зөрчил гарлаа. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой журамлаж, хуульчилж өгсөн. Үүнд 2 тайлбараа хэлье. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсэж болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх гэдэг зохицуулалт байгаа. Энэ нь Төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хүлээж аваад бүртгэхдээ, энэ ажиллагааг заавал хийх ёстой. Өнөөдрийн байдлаар хэргийн материалд энэ ажиллагаа огт хийгдээгүй. Энэ ажиллагаа хийгдсэн гэсэн баримт байхгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага буюу хүрээлэн буй орчинд асар их хэмжээний хохирол учруулна. Үүнээс үүдэн иргэдийн байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах гэсэн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөд хүрээд байгаа гэдэг үндэслэлтэй холбогдож ярьж байгаа. Эдгээр тайлбар нь сүүлд нотлох баримт шинжлэн судлах үед илүү тодорхой болох байх гэж бодож байна. Хоёр дахь заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гараад тусгай зөвшөөрөл олгогдчихсон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт 1 удаа очоод тодорхой хэмжээний үйл ажиллагаа эхэлчихсэн. Үүнд нутгийн иргэд, аймгийн Байгаль орчны газрын улсын хяналтын байцаагчид гомдол гаргачихсаны үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан. Энэ нь хэргийн материалд авагдчихсан байгаа. Үүнээс үзэхэд 20 өдөр гэдэг 1 агуулга байгаа. Хэргийн материал цугларсан баримтуудаас харвал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээдийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгох дугаар шийдвэр гарсан. Үүнд хуулийн 20 хоног гэдэг агуулга зөрчигдөж эхэлж байгаа. Энэ нь өмнө нь хэлсэнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчил үүсгэгдээд, маргаан бүхий захиргааны актыг хууль бус захиргааны акт мөн болохыг харуулсан үйл баримт тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Дараагийн 1 зүйл зөвхөн уул уурхай гэхгүйгээр аливаа төсөл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг баримталж, хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл үнэлгээний тухай хуульд төсөл хэрэгжүүлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг хуульчлагдсан байдаг. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд өргөдөл гаргахдаа хавсаргах бичиг баримтын жагсаалт гэж тодорхой зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд гуравдагч этгээд “С” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргаж өгөөгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтууд дээр тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заагдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан зохицуулалтын хүрээнд авч байгаа хуулийн этгээд заавал тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэчихсэн байх ёстой. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас харвал гуравдагч этгээдийн зүгээс байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчийн үнэлгээг хийсэн гэсэн баримт гарсан байдаг. Энэ нь 04 дүгээр сарын 01-ний өдөр гуравдагч этгээдэд хүргэгдсэн. Тэгэхээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргахдаа хавсаргах ёстой бичиг баримт нь аль хойно буюу 2022 оны 03 дугаар сард гарсан. Үүнийг хэрэгт хариуцагчийн зүгээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ирсэн гэдэг үндэслэлээр тайлбарласан. Тэгэхээр аливаа захиргааны акт гаргахдаа хуульд заасан журмын дагуу гаргах ёстой. Өөрөөр хэлбэл бүрдүүлэх ёстой бичиг баримтыг нөхөн бүрдүүлэх гэдэг ойлголт байж болохгүй гэж үзэж байгаа. Ийм учраас эдгээр хууль зүйн үндэслэлүүдийг эхний удаад тайлбарлаж хэлье. Үүгээр маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт учраас хүчингүй болгох үндэслэл бүрдэж байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасан үндэслэлээр буюу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа учраас хүчингүй болгох үндэслэлтэй байна гэдэг тайлбар хэлье. Тэгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь заалтын зохицуулалтууд нь нотлох баримт шинжлэн судлах явцад илүү тодорхой болох байх гэсэн эхний тайлбараа хэлье.” гэжээ.
9. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ******* аймгийн сумын гэдэг газар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр “С” ХХК-нд олгосон дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1267 дугаар шийдвэрээр ******* аймгийн сумын Цагаан овоо нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д анх олгож, мөн даргын 2009 оны 62 дугаар шийдвэрээр “С” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “С” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 25,26 дугаар зүйлүүдийг хангаж байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаар шийдвэрээр ******* аймгийн Сайхан Овоо сумын нутагт орших нэртэй 3516,81 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгосон байна. Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх” гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байжээ. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж заасны дагуу сумдын засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчдаас дээрх компаниуд нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байхдаа Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг чанд мөрдөн ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байна. Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ. 2012 онд батлагдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэсэн зохицуулалт орсон байх бөгөөд дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд хууль хэрэгжихээс өмнө олгосон байна. Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан, ба Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ч хамааруулж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх маргаан бүхий тусгай зөвшөөрлийг анх “С” ХХК 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон. Гэтэл “М” ТББ-аас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Бд гомдол гаргах тухай бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 09-ний 1/2119 албан бичгээр хариу хүргүүлсэн. Тус хариу хүргүүлсэн албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод хуульд заасны дагуу сонин болон тухайн байршиж байгаа аймаг, сум, дүүрэгт мэдэгддэг, нийтэд мэдээлдэг. Ийм учраас “М” ТББ шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
11. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу “С” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдийг хангаж байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаар шийдвэрээр ******* аймгийн Сайхан Овоо сумын нутагт орших нэртэй 3516,81 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгосон болно. Манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй болно. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг чанд мөрдөн ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгаа болно. Одоогийн байдлаар “С” ХХК нь хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан Ашиглалтын талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд туухайн нутгийн малчин ардтай найрсаг сайхан харилцаатай хамтран ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “С” ХХК 100% дотоодын аж ахуйн нэгж. Өнөөдрийг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахын тулд 1,400,000,000 төгрөг орчим хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байгаа. Бид 12 жил хайгуулын ажлыг явуулахдаа хууль захиргааны байгууллага хандаж усны гэрээ бүгдийг нь хийж байсан. Засаг дарга болон байгаль орчны байцаагчийн дүгнэлтүүдээр дандаа батлагдаж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш бид 1 ч үйл ажиллагаа яваагүй байж байгаад 2 нүх ухсан гэдгээр Зөрчлийн хуулийн дагуу 3,000,000 төгрөгөөр торгоно гээд байх шиг байна. Энэ нь энэ хэрэгт хамааралгүй. Бид нарийвчилсан ерөнхий гэдэг дээр маргаад байгаа. Тэгээд 12 жил бид хайгуулын ажил хийхдээ орон нутгийнхантай харилцаатай. Орон нутгийн иргэдийн нэрсийг бүгдийг нь цээжээрээ хэлээд өгч чадна. Бүгдтэй нь харилцаа сайтай ажиллаж эхэлсэн. Хайгуулын ажил явуулахад усыг хаанаас авах вэ гэдгийг сум орон нутаг өөрсдөө зааж өгдөг. Энэ худгаас ингэж ашиглаарай гэж орон нутгаас зааж өгдөг. Бид орон нутагтайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж байсан. Тэгээд 12 жил, ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад 3 жил гэхээр үндсэндээ 15 жил үйл ажиллагаагаа энэ орон нутагт явуулж байгаа. Гэнэт ийм дүгнэлтүүд гарч ирээд байгаа. ийхөн манай тусгай зөвшөөрлийг мэдэж байсан байх гэж би бодож байна. Тийм болохоор бид 100% дотоодын аж ахуйн нэгж. Бид ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, хариуцлагатай хандаж ажиллаж явж байгаа. Үүнийг захиргааны байгууллагууд нотолж байгаа.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд “С” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлдөө хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгын зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргаан байгууллагын шийдвэр, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, байгаль орчины нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэрэг баримтуудыг хавсаргаагүй байна.
2.2. Гэвч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн бөгөөд нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах үед цар тахлын улмаас Монгол улсад хөл хорио тогтоосон байсантай холбогдуулан гуравдагч этгээдээс үл хамаарч дээр дурдсан баримтуудыг тухайн байгууллагууд хугацаа хожимдуулан баталжээ.
2.3. Улмаар нэхэмжлэгч Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Х-17 дугаар тушаал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХХ-01-02 дугаар дүгнэлт, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байгаль орчины нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас зэрэг баримтыг маргаан бүхий тушаал гарахаас өмнө гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул өргөдөлдөө холбогдох баримтыг хавсаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
3.1. Хэдийгээр Усны тухай хуульд газрын сав захиргааны саналд үндэслэхээр заасан боловч тусгай зөвшөөрөл олгох харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуульд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтад энэ тухай заагаагүй, өргөдөл гаргасан этгээд эсвэл төрийн захиргааны байгууллага аль нь санал авах талаар зохицуулаагүй байна.
3.2. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн гэж үзлээ.
3.3. Мөн Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 281 дүгээр албан бичигт “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй талаар дурдсан байна.
7.1. Харин тодорхойлох хэсэгт дурдсанчлан Ашигт малтмал, газрын тосны газраас хариу аваад хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ТББ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр болон тус шийдвэрээр “С” ХХК-нд олгосон дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН