| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00112/И |
| Дугаар | 309/ШШ2025/00168 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 309/ШШ2025/00168
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 309/ШШ2025/00168 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* газрын хүсэлттэй,
“*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ганжаргал
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Цагдаагийн ******* нь тус шүүхэд “*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ганжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Алтангэрэлийн Энхбаатар нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. ******* нь 2011-2024 оны хооронд нийт 61 удаа эрүүлжүүлэгдсэн, согтуурах мансуурах донтой болох нь тогтоогдсон тул албадан эмчилгээнд хамруулах саналтай байна” гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би тухайн үед архи дарс ууж байсан нь үнэн. Шинжилгээгээр архины гүн хамааралтай гэж гарсан нь үнэн. Би 2024 оны 05 дугаар сараас хойш архи уухгүй байгаа бөгөөд “Цагаан сор” харуул хамгааллын *******т ажилд орсон. “Эрээнцав”-ын гиологийн *******т харуул хамгаалалтаар ажилладаг.Би саяхан ажлаасаа буугаад гэртээ байж байхад цагдаагаас орж ирээд шинжилгээ авна гэхээр нь би шинжилгээ өгсөн. Архи уугаагүй 8 сар орчим болж байна. Архины албадан эмчилгээнд хамрагдахгүй, би ажил хийж байгаа бөгөөд 2024 оны 5 сард цалингийн зээл авсан” гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “Албадан эмчилгээнд хамруулах санал”, гуравдагч этгээд *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа болон түүний 2012-2023 онуудад эрүүлжүүлэгдсэн судалгаа, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, хэвлийн хэт авиа оношилгоо, цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, зүрхний бичлэг, архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил зэрэг баримтуудыг,
4. Гуравдагч этгээдээс: “Цагаан сор” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 25/22 дугаартай албан бичгийг тус тус бичгийн баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 6-7 тоотод оршин суух, ЖИ77092111 регистрийн дугаартай, Хатгин овогт Алтангэрэлийн Энхбаатарыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Гуравдагч этгээд ******* нь ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд 2012-2023 онуудад тус тус эрүүлжүүлэгдсэн байх бөгөөд 2024, 2025 онуудад эрүүлжүүлэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр “Цагаан сор” ХХК-д хамгаалагчаар ажилладаг байх бөгөөд түүнийг согтуурах, мансуурах донтой гэж үзэж захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд *******ыг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан *******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай ******* ******* ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА