| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00183/И |
| Дугаар | 309/ШШ2025/00173 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 309/ШШ2025/00173
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 309/ШШ2025/00173 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,405,433.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.******* нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ******* *******тай ЗГ4705109714 дугаарт зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЗГ4705109714 дугаарт зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээлүүдийг тус тус авсан болно. Зээлдэгч Ч.******* 4705109714 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 158 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Зээлдэгч Ч.*******гээс ******* *******тай байгуулсан 4705109714 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 12,405,433.84 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагад заасан 12,405,433.84 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,405,433.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүрэгт 12,405,433.84 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүрэгт 12,405,433.84 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,436.94 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 106,718.47 төгрөг, хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 106,718.47 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА