Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00177

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00177

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* газрын хүсэлттэй,

*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цогбаяр

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* Цагдаагийн газар нь тус шүүхэд “*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цогбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Пүрэвсэмбрэмийн Алтантуяа нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Иргэн ******* нь эрүүлжүүлэгдэж байгаа ч гэсэн байнга торгуулж, өдөр бүр архидан согтуурч байсан. Бага насны хүүхэдтэй ганц бие ээж болохоор  баривчлагдаж байгаагүй. Тиймээс *******г захиргааны журмаар албадан эмчлүүлэх саналаа дэмжиж байна гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явж чадахгүй. Хүүхдүүдийг минь харах хүн байхгүй. Ээж минь хараа муутай. Би зам дээрээс нүүрс түүж түлдэг. Хүүхдүүд минь намайг байхгүйд түлээ нүүрсгүй хэцүүднэ, нөхөр маань нас бараад удаж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ******* ******* эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “Албадан эмчилгээнд хамруулах санал”, гуравдагч этгээд *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 2019-2024 онуудад эрүүлжүүлэгдсэн судалгаа, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, хэвлийн хэт авиа оношилгоо, цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, зүрхний бичлэг, архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил зэрэг баримтуудыг,

 

4. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн 3-2 тоотод оршин суух, ЖГ87032565 регистрийн дугаартай, Туг овогт Пүрэвсэмбрэмийн Алтантуяаг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Гуравдагч этгээд ******* нь ******* ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд 2019-2024 онуудад тус тус эрүүлжүүлэгдсэн байх бөгөөд 2025 онд эрүүлжүүлэгдсэн баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр бага насны хүүхдүүд, өндөр настай эхийн хамт өрх толгойлон амьдардаг байх бөгөөд түүнийг согтуурах, мансуурах донтой гэж үзэж захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд *******г албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан *******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай ******* ******* ******* ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА