| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00188/И |
| Дугаар | 309/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00181
| 2025 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 309/ШШ2025/00181 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д хол*******ох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,783,920.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ******* *******” ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Н.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, зөрчлөө арилгахгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 72044 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-21290 дугаар, 93001-26329 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 2,807,055.11 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,847,987.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 107,877.34 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг нийт 4,783,920.31 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Н.*******гөөс гаргуулж, ******* ******* ******* ******* ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлага болох 4,783,920.31 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Н.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 4,783,920.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,783,920.31 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,783,920.31 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,492.80 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 45,746.40 төгрөг, хариуцагч Н.*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 45,746.40 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА