Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00210

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* ******* сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гэрэлт-Од

Гэрч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ******* ******* ******* *******т тогоочоор ажилд орсон. Тэгээд нэг жил орчим ажлаад гаалийн газрын даргын тушаалаар 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногийн ээлжийн амралт авсан. Ээлжийн амралт эдлэхийн өмнө санхүү албаны дарга ******* надад хандаж “2023 оны 11 сарын 06-ны өдөр Манжуур хотын гаалийн газрынхан манай *******т ирж манай гаалийн *******тай танилцана. Чи ирж цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ шүү” гэж хэлсэн. Мөн газрын дарга Б.Гэрэлт-Од “Манжуурын гаалийнхан ирэх үеэр чамайг дуудна, ирж ажиллана шүү” гэж хэлж байсан. Ээлжийн амралттай байх хугацаанд надад Улаанбаатар хот руу явах хувийн төлөвлөсөн ажил байсан хэдий ч дарга нарыг хэлсэн болохоор нь би айгаад “ирж ажиллахгүй” гэж хэлж чадаагүй юм. Ингээд 2023 оны 11 сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутад ажил дээрээ очиход үйлчлэгч ажилтай Энхтуяа нь 11 сарын 06, 07-ны өдрүүдэд ажлаа таслаад ирээгүй байсан бөгөөд түүний оронд үйлчлэгчийн ажлыг 2 өдөр хийсэн. 2023 оны 11 сарын 08-наас 11 сарын 11-ний өдрийн хооронд гаалийн газрын хурал болох өрөө, даргын өрөө, 2 давхрын бүх өрөөнүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийсэн. Тэгэхэд Манжуур хотын гаалийнхны ирэх хугацаа нь хойшлогдсон гэж байсан ба менежер Алтанзаяа нь надад хандаж “Манжуурын гаалийнхан ирэх хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон учраас чи явж амарч болно” гэж хэлсэн. Ингээд Манжуурын гаалийнхан ирэх хугацаа хойшлогдсон гэхээр нь би Сэргэлэн сум руу явж идшээ хийхээр явсан. Хөдөө очоод идшээ хийгээд байж байхад буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр менежер Алтанзаяа нь үйлчлэгч Боргилмаагаар дамжуулж “******* хаана явж байна, хэзээ *******т ирэх вэ, Манжуурын гаалийнхан 11 сарын 17-ны өдөр ирэхээр болсон учраас 11 сарын 15-ны өдөр гэхэд ирээрэй “ гэж хэлүүлсэн байсан. Ингээд би 11 сарын 16-ны өдөр менежер Алтанзаяагийн хэлснээр очиж ажилласан. Манжуурын гаалийнхан 11 сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд би тэр өдөр ажиллаад ажлаас тарах үедээ “маргааш 17.00 цагт ирээд 19-ний өглөөний цай, хоолны бэлтгэлээ хийнэ гэж хэлээд явсан. Маргааш нь би 19.00 цаг өнгөрч байхад буюу очно гэсэн цагаасаа 2 цаг гаран хэтрээд ажил дээрээ очиход менежер Алтанзаяа “чи хоцорлоо, одоо хэрэггүй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь банш, өрөм, боорцог зэргээ бариад очиход мөн л “Чи хэрэггүй, бид нар болчихсон, наадахаа аваад яв” гэж хэлсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан учраас маргааш нь ажилдаа очоогүй. Үүнээс хойш буюу 2023 оны 11 сарын 20-ны өдөр Боргилмаа над руу яриад “Би ажлаас халагдчихлаа, таныг бас халахаар болсон. Та бид 2-ын тушаалыг гарга гэж дарга хүний нөөцөд хэлсэн. Энхбаяр дарга *******г дуудах уу гэхэд Гэрэлт-Од дарга “наадах чинь айхтар хүн, амралттай байгаагаа мэдэж байгаа, амраад ороод ирэхээр нь халагдах тушаалыг нь өг, хамтарч ажиллаж чадахгүй” гэж Гэрэлт-Од дарга хэлсэн гэдгийг надад дамжуулж хэлсэн.  ...Намайг ажлаас халж байгааг сонсоод би 2023 оны 11 сарын 20-ны өдөр 13.00 цагийн орчимд ажил дээр очиж даргатай уулзсан. Би даргаас “Та намайг халсан юм уу” гэхэд дарга “тийм ээ” гэж хэлсэн. Тухайн үед би ажлаас халагдаад дараа нь өөр ямар нэгэн байгууллагад ажилд орох үед саад болох байх гэж бодоод ажлаас халагдсанаар биш өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай өргөдөл бичиж өгье гэж хэлэхэд дарга зөвшөөрч “за тэгвэл би Тунгалагт хэлээд тушаал дээр чинь өөрчлөлт оруулж өөрийн хүсэлтээр гэж бичүүлье” гэж хэлсэн. Ингээд би 2023 оны 11 сарын 20-ны өдөр аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед надад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах, халагдах шалтгаан байгаагүй. Би зөвхөн дараа нь ажил олдохгүй байх гэж бодоод өргөдлөө бичиж өгсөн.

... Энэ хүмүүс намайг ээлжийн амралттай байхад дуудаж ирүүлээд 2023 оны 11 сарын 11-ний орой хэрэггүй гэж явуулчихаад 11 сарын 13-ны өдөр нь буцаж дуудсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралттай байгаа ажилтанг дуудаж ажил хийлгэх ёсгүй, мөн эзгүй үед нь ажлаас халах шийдвэр гаргах ёсгүй юм билээ. Миний том хүү минь эмээ дээрээ өссөн бөгөөд хүүгийн минь эмээ 29-ний өдөр нас барсан. Хүү Төгөлдөр маань 2024 оны 06 дугаар сард ******* аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг төгсөж МУИС-ийн гадаад харилцааны сургууль авсан. Би гаальд ажиллаж байхдаа 12,000,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд тухайн зээлээ төлж чадахгүй учраас хүүдээ төлбөрийг нь төлж чадахгүй гэдгээ ойлгуулж 1 жилийн чөлөө авхуулсан. Миний хүү 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш Ольхон компанийн Азура ресторанд зөөгчөөр ажиллаж байгаа. Хүүгээ 18 нас хүртэл хүний нөөцтэй нь гурвалсан гэрээ хийж, цалин хөлсийг нь миний дансаар авч байсан. Ажлаас халагдсанаас хойш надад Голомт банкнаас 2 ч удаа мэдэгдэл ирсэн. Би Сүхчин ХХК-д ажилд ороод банкны зээл төлж чадахгүй байсан учраас, цалингаасаа урьдчилж 4,000,000 төгрөг авсан. Манайх улирлын чанартай ажилладаг учраас би 11 сараас хойш зээлээ төлж чадаагүй байна. Өнөөдөр би 12 дугаар ангийн хүүхдээ ерөнхий боловсролын сургууль төгсгөчихөөд их сургуульд явуулж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Би ажлаас халагдах өргөдлөө 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр бичсэн. Гэхдээ миний өргөдлийг 20-ны өдрөөр хүлээн авсан. Би ажлаас халагдсанаас хойш дарга рүү нөхрөө дагуулж ороод “би банкны зээлтэй, би үйлчлэгч ч хамаагүй хийе ээ гэж гуйхад “үгүй” гэсэн. Цалин орсны дараа 2 өдрийн цалин дутуу байгаа талаар хэлэхэд Энхбаяр дарга “цалинг нь дутуу бодсон байна, би картнаасаа цалинг нь өгөе” гэж хэлсэн. Тэр үед Гэрэл-Од дарга “битгий өг наадахдаа” гэж хэлж байсан. Хоёр өдрийн ч болов цалингаа авмаар байна.

Иймд ******* ******* ******* ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Гэрэлт-Од нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч А.******* нь ******* ******* ******* ******* газрын захиргаа, санхүү, аж ахуйн албанд 2022 оны 11 сарын 14-ний өдөр тогоочийн ажилд орж нэг жил ажиллаж байгаад 2023 оны 11 сарын 20-ны өдөр “Гэр бүлийн хүн өөр ажилд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн” өргөдлөө өгсөн. Энэ хүсэлтийг нь үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. А.******* нь 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс 11 сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралт дууссаны дараа буюу 2023 оны 11 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан юм. ******* аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар уг маргааныг авч хэлэлцээд нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний үндсэн дээр ажлаас чөлөөлөх тушаал гарсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг.

...Анх түүнийг ажилд авах үед 2-3 хүний материал ирсэн байсан. А.******* ч өөрийн биеэр надтай ирж уулзсан. Миний танил хүн та нэг туслаад өгөөрэй, ядарсан хүн байдаг юм” гэхээр нь тогооч хүн ямар ч байсан яахав гээд ажилд авсан. Энэ хугацаанд миний зүгээс бүх талаар дэмжиж ажилласан. Хэзээ ч би ажилтнуудаа дарамталж, шахаж үзээгүй. Харин А.*******гийн хувьд архи уух болон төрийн албан хаагчийн зан харьцааны хувьд маш хэцүү хүн. Үйлчлэгч Боргилмаа энэ хоёр гаальд ажилд орсноос хойш бүтэн хэдэн сар архи ууж, гаалийн хувцастай согтуу хэвтэж, байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудлууд гаргасныг биечлэн анхааруулж байсан. Нэг хүн нь ирж А.*******г хашааны гадна дуудаж гаргаад цохиод байхаар нь асууж лавлахад “манай нөхөр, би гэртээ 2 хоноогүй, ажил дээрээ хоносон гэж хэлсэн гэсэн. Ер нь А.*******тай холбоотой ёс зүйн гомдлууд их ирсэн. Хамт олны дунд маш их нэр хүндгүй болдог. Гэсэн хэдий ч цалин мөнгө бүх зүйлийг бүрэн бүтэн олгож, сахилгын шийтгэл оногдуулах зөрчил гаргахад нь хүний л амьдрал юм чинь гэж бодож хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөж, бүх зүйл дээр нь дэмжиж тусалж явсан нь одоо буруу болж байх шиг байна. ...Түүнийг ээлжийн амралттай байхад нь 1,2 хоног ажиллуулахаар тохирсон нь үнэн. Манжуурын гаалийн хүмүүс ирэх үеэр ажиллуулахаар дуудсан боловч ажил дээрээ ирээгүй хоёр өдрийн ажил алсан. Дээрээс нь бүтэн сайн өдөр согтуу хүн орж ирж агсам тавьсан нь А.Ундармаагийн нөхөр байсан. Орой нь А.******* согтуу, нойрмог нүдтэй хүн түлэнхий боорцог барьсаар орж ирсэн.  Ингээд ямар ч байсан энэ хүмүүст ажил хариуцуулж болохгүй юм байна гэж бодсон. Удирдлагын хурлаар асуудал хэлэлцэх үед А.******* ээлжийн амралттай байсан учраас дараа нь тусгайлан оруулах талаар яригдсан. Харин Боргилмаагийн хувьд жирэмсний амралттай байсан хүн нь ажилдаа орсон учраас хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар хэлсэн. Гэтэл Боргилмаа нь хурлаас гарч ирээд А.Ундармаа руу утсаар ярихдаа та бид халагдсан” гэсэн утгатай зүйл ярьсан юм билээ. Миний зүгээс түүнд хандаж “өргөдлөө өг гэж дарамтлаагүй, би ажилтнуудаа тэгж дарамталж байсан удаагүй. А.******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн боловч уг хүсэлтдээ 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлж өгнө үү гэсэн байсан. Ингээд хүсэлтийг нь үндэслээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр Б/39 тоот тушаал гарсан.  Ажилласан хугацааны 1-2 өдрийн цалин дутуу орсон гэж байгаа боловч ажлын цагийн бланс байхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй юм. Ажлын 5 хоног ажилласнаар нь цалинг нь олгосон. Дутуу бодсон байх ямар ч үндэслэл байхгүй. Манай байгууллагын бүх зүйл программаар явдаг учраас цалин буруу бодогдоно гэж байхгүй. Иймд А.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Би ******* гэх хүнтэй гэр бүл байсан. Одоо бид хоёр салаад нэг жил орчмын хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь би хоёр удаа гааль дээр ажлын цаг дууссаны дараа А.*******г хайж очиж байсан. Тухайн үед эхнэр рүүгээ залгахад утсаа огт аваагүй. Тэгээд ажил руу нь яваад очиход А.******* байгаагүй. Дараа нь дахин нэг удаа очсон. Ер нь эмэгтэй хүн гэр орондоо үр, хүүхдээ хараад, хоол унд хийгээд байж байх ёстой биз дээ. А.******* надад ажил дээрээ байна гэж хэлдэг боловч яваад очихоор байдаггүй, жижүүр нь манайх тарсан гэдэг. Тэрнээс шалтгаалж А.******* “би ажилгүй болох гээд байна, чамайг 2 удаа ажил дээр ирснээс болоод халагдах гээд байна” гэсэн болохоор нь Гэрэл-Од даргатай очиж уулзсан. Би Гэрэлт-Од даргаас “*******г буцааж ажилдаа авч болохгүй юм уу” гэж гуйж үзсэн. А.*******г 2 удаа сануулгатай байсан учраас ажилд авахгүй” гэсэн. Гэрэлт-Од дарга буцааж авахгүй гэсэн болохоор удаан ярилцаагүй ээ. Манай хүн ч уурлаад гарч явсан. А.*******г халагдсанаас хойш гэр бүлийн маргаан эхэлсэн. А.******* байнга “чи намайг ажилгүй болгосон, би цалингийн зээлтэй, зээлээ төлж чадахгүй байна” гэж хэрүүл хийх болсноор бидний гэр бүл салах эхлэл тавигдсан. Нэг удаа ажлын бус өдөр Боргилмаагийн нөхөр Ганзоригоос гаалийнхныг Ногоон төгөл дээр байгаа талаар сонсоод утас руу нь залгахад утсаа аваагүй. Намайг яваад очиход А.******* нь хажуу талын машинд сууж байсан. Би уурлаад машин руу өшиглөөд оруулсан нь үнэн. Тухайн үед тэтгэвэрт гарахаар хүсэлтээ өгчихсөн байсан. Надад Эрдэнэт хот руу шилжих шалтгаан байхгүй. Гэрэлт-Од дарга А.*******г ажилд нь буцаан авахгүй шалтгаанаа надад хэлээгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* ******* ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаал, ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, мөн хорооны хурлын тэмдэглэл зэргийг,

5. Хариуцагчаас: ******* ******* ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаал, ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, мөн хорооны хурлын тэмдэглэл, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, А.*******гийн ажлаас чөлөөлөгдөх талаар гаргасан хүсэлт, ******* ******* ******* ******* газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ******* Ерөнхий газрын харьяа гаалийн *******, хорооны дүрэм, ******* Ерөнхий газрын даргын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн А/63 тоот тушаал, хавсралтын хамт, ******* байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зэргийг тус тус бичгийн баримтаар өгсөн.

6. Шүүхийн зүгээс: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаас гэрчийн мэдүүлэг авах, шүүх хуралдааны явцад *******аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн. 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ******* ******* ******* *******т тогоочоор ажилд орсон. Тэгээд нэг жил орчим ажлаад гаалийн газрын даргын тушаалаар 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногийн ээлжийн амралт авсан. Ээлжийн амралт эдлэхийн өмнө санхүү албаны дарга ******* надад хандаж “2023 оны 11 сарын 06-ны өдөр Манжуур хотын гаалийн газрынхан манай *******т ирж манай гаалийн *******тай танилцана. Чи ирж цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ шүү” гэж хэлсэн. Мөн газрын дарга Б.Гэрэлт-Од “Манжуурын гаалийнхан ирэх үеэр чамайг дуудна, ирж ажиллана шүү” гэж хэлж байсан. Ээлжийн амралттай байх хугацаанд надад Улаанбаатар хот руу явах хувийн ажил байсан хэдий ч яваагүй. ...Ингээд 2023 оны 11 сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутад ажил дээрээ очиход үйлчлэгч ажилтай Энхтуяа нь 11 сарын 06, 07-ны өдрүүдэд ажлаа таслаад ирээгүй байсан бөгөөд түүний оронд үйлчлэгчийн ажлыг 2 өдөр хийсэн. 2023 оны 11 сарын 08-наас 11 сарын 11-ний өдрийн хооронд гаалийн газрын хурал болох өрөө, даргын өрөө, 2 давхрын бүх өрөөнүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийсэн. Тэгэхэд Манжуур хотын гаалийнхны ирэх хугацаа нь хойшлогдсон гэж байсан ба менежер Алтанзаяа нь надад хандаж “Манжуурын гаалийнхан ирэх хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон учраас чи явж амарч болно” гэж хэлсэн. Ингээд Манжуурын гаалийнхан ирэх хугацаа хойшлогдсон гэхээр нь би Сэргэлэн сум руу явж идшээ хийхээр явсан. Хөдөө очоод идшээ хийгээд байж байхад буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр менежер Алтанзаяа нь үйлчлэгч Боргилмаагаар дамжуулж “******* хаана явж байна, хэзээ *******т ирэх вэ, Манжуурын гаалийнхан 11 сарын 17-ны өдөр ирэхээр болсон учраас 11 сарын 15-ны өдөр гэхэд ирээрэй “ гэж хэлүүлсэн байсан. Ингээд би 11 сарын 16-ны өдөр менежер Алтанзаяагийн хэлснээр очиж ажилласан. Манжуурын гаалийнхан 11 сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд би тэр өдөр ажиллаад ажлаас тарах үедээ “маргааш 17.00 цагт ирээд 19-ний өглөөний цай, хоолны бэлтгэлээ хийнэ гэж хэлээд явсан. Маргааш нь би 19.00 цаг өнгөрч байхад буюу очно гэсэн цагаасаа 2 цаг гаран хэтрээд ажил дээрээ очиход менежер Алтанзаяа “чи хоцорлоо, одоо хэрэггүй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь банш, өрөм, боорцог зэргээ бариад очиход мөн л “Чи хэрэггүй, бид нар болчихсон, наадахаа аваад яв” гэж хэлсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан учраас маргааш нь ажилдаа очоогүй. Үүнээс хойш буюу 2023 оны 11 сарын 20-ны өдөр Боргилмаа над руу яриад “Би ажлаас халагдчихлаа, таныг бас халахаар болсон. Та бид 2-ын тушаалыг гарга гэж дарга хүний нөөцөд хэлсэн. Энхбаяр дарга *******г дуудах уу гэхэд Гэрэлт-Од дарга “наадах чинь айхтар хүн, амралттай байгаагаа мэдэж байгаа, амраад ороод ирэхээр нь халагдах тушаалыг нь өг, хамтарч ажиллаж чадахгүй” гэж Гэрэлт-Од дарга хэлсэн гэдгийг надад дамжуулж хэлсэн.  ...Намайг ажлаас халж байгааг сонсоод би 2023 оны 11 сарын 20-ны өдөр 13.00 цагийн орчимд ажил дээр очиж даргатай уулзсан. Би даргаас “Та намайг халсан юм уу” гэхэд дарга “тийм ээ” гэж хэлсэн. Тухайн үед би ажлаас халагдаад дараа нь өөр ямар нэгэн байгууллагад ажилд орох үед саад болох байх гэж бодоод ажлаас халагдсанаар биш өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай өргөдөл бичиж өгье гэж хэлэхэд дарга зөвшөөрч “за тэгвэл би Тунгалагт хэлээд тушаал дээр чинь өөрчлөлт оруулж өөрийн хүсэлтээр гэж бичүүлье” гэж хэлсэн. Ингээд би 2023 оны 11 сарын 20-ны өдөр аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед надад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах, халагдах шалтгаан байгаагүй. Би зөвхөн дараа нь ажил олдохгүй байх гэж бодоод өргөдлөө бичиж өгсөн юм. ... Энэ хүмүүс намайг ээлжийн амралттай байхад дуудаж ирүүлээд 2023 оны 11 сарын 11-ний орой хэрэггүй гэж явуулчихаад 11 сарын 13-ны өдөр нь буцаж дуудсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралттай байгаа ажилтанг дуудаж ажил хийлгэх ёсгүй, мөн эзгүй үед нь ажлаас халах шийдвэр гаргах ёсгүй юм билээ.  ... Би ажлаас халагдах өргөдлөө 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр бичсэн. Гэхдээ миний өргөдлийг 20-ны өдрөөр хүлээн авсан. Би ажлаас халагдсанаас хойш дарга рүү нөхрөө дагуулж ороод “би банкны зээлтэй, би үйлчлэгч ч хамаагүй хийе ээ гэж гуйхад “үгүй” гэсэн. Цалин орсны дараа 2 өдрийн цалин дутуу байгаа талаар хэлэхэд Энхбаяр дарга “цалинг нь дутуу бодсон байна, би картнаасаа цалинг нь өгөе” гэж хэлсэн. Тэр үед Гэрэл-Од дарга “битгий өг наадахдаа” гэж хэлж байсан. Хоёр өдрийн ч болов цалингаа авмаар байна.  ...Иймд ******* ******* ******* ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэж тайлбарласан.

            4. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа: “А.******* нь ******* ******* ******* ******* газрын захиргаа, санхүү, аж ахуйн албанд 2022 оны 11 сарын 14-ний өдөр тогоочийн ажилд орж нэг жил ажиллаж байгаад 2023 оны 11 сарын 20-ны өдөр “Гэр бүлийн хүн өөр ажилд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн” өргөдлөө өгсөн. Энэ хүсэлтийг нь үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. А.******* нь 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс 11 сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралт дууссаны дараа буюу 2023 оны 11 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан юм. ******* аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар уг маргааныг авч хэлэлцээд нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний үндсэн дээр ажлаас чөлөөлөх тушаал гарсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. ...А.*******гийн хувьд архи уух болон төрийн албан хаагчийн зан харьцааны хувьд маш хэцүү хүн. Үйлчлэгч Боргилмаа энэ хоёр гаальд ажилд орсноос хойш бүтэн хэдэн сар архи ууж, гаалийн хувцастай согтуу хэвтэж, байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудлууд гаргасныг биечлэн анхааруулж байсан. ...Ер нь А.*******тай холбоотой ёс зүйн гомдлууд их ирсэн. Хамт олны дунд маш их нэр хүндгүй болдог. Гэсэн хэдий ч цалин мөнгө бүх зүйлийг бүрэн бүтэн олгож, сахилгын шийтгэл оногдуулах зөрчил гаргахад нь хүний л амьдрал юм чинь гэж бодож хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөж, бүх зүйл дээр нь дэмжиж тусалж явсан нь одоо буруу болж байх шиг байна. ...Түүнийг ээлжийн амралттай байхад нь 1,2 хоног ажиллуулахаар тохирсон нь үнэн. Манжуурын гаалийн хүмүүс ирэх үеэр ажиллуулахаар дуудсан боловч ажил дээрээ ирээгүй хоёр өдрийн ажил алсан. Дээрээс нь бүтэн сайн өдөр согтуу хүн орж ирж агсам тавьсан нь А.Ундармаагийн нөхөр байсан. Орой нь А.******* согтуу, нойрмог нүдтэй хүн түлэнхий боорцог барьсаар орж ирсэн.  Ингээд ямар ч байсан энэ хүмүүст ажил хариуцуулж болохгүй юм байна гэж бодсон. Удирдлагын хурлаар асуудал хэлэлцэх үед А.******* ээлжийн амралттай байсан учраас дараа нь тусгайлан оруулах талаар яригдсан. Харин Боргилмаагийн хувьд жирэмсний амралттай байсан хүн нь ажилдаа орсон учраас хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар хэлсэн. Гэтэл Боргилмаа нь хурлаас гарч ирээд А.Ундармаа руу утсаар ярихдаа та бид халагдсан” гэсэн утгатай зүйл ярьсан юм билээ. Миний зүгээс түүнд хандаж “өргөдлөө өг гэж дарамтлаагүй, би ажилтнуудаа тэгж дарамталж байсан удаагүй. А.******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн боловч уг хүсэлтдээ 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлж өгнө үү гэсэн байсан. Ингээд хүсэлтийг нь үндэслээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр Б/39 тоот тушаал гарсан.  Ажилласан хугацааны 1-2 өдрийн цалин дутуу орсон гэж байгаа боловч ажлын цагийн бланс байхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй юм. Ажлын 5 хоног ажилласнаар нь цалинг нь олгосон. Дутуу бодсон байх ямар ч үндэслэл байхгүй. Манай байгууллагын бүх зүйл программаар явдаг учраас цалин буруу бодогдоно гэж байхгүй. Иймд А.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

а/ Нэхэмжлэгч А.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ******* ******* ******* *******т тогоочоор ажилд орж, 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 15 хоногийн ээлжийн амралт авсан, 2023 оны 11 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж улмаар ******* ******* ******* ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтууд зохигч талуудын тайлбар,

б/ Гэрч гийн шүүхэд мэдүүлсэн “...би 2023 оны 11 сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээ өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. ...Тухайн үед ажил цалгардуулсан, хамт үүрэг даалгавар авсан боловч тэрийгээ биелүүлээгүй, хариуцсан ажлуудаа хийгээгүй гэсэн асуудал яригдсан. ...А.******* ээлжийн амралттай байсан учраас хуралд байгаагүй, хурлын тухайн үеийн болсон процессийг би түүнд хэлсэн. ...Бид хоёр хамт өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгсөн шалтгаан гэвэл ажлаасаа халагдаж байснаас өөрсдөө хүсэлтээ өгөөд ажлаас гарвал дараа дараагийн боломжууд нээгдэх юм болов уу гэж бодсон. ...Би бол өөрөө л хүсээд өргөдлөө өгсөн. Надад өргөдөл хүчээр бичих ч шаардлага байгаагүй...” гэх мэдүүлэг,

в/ Гэрч *******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн.  “...Би ******* гэх хүнтэй гэр бүл байсан. Одоо бид хоёр салаад нэг жил орчмын хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь би хоёр удаа гааль дээр ажлын цаг дууссаны дараа А.*******г хайж очиж байсан. Тухайн үед эхнэр рүүгээ залгахад утсаа огт аваагүй. Тэгээд ажил руу нь яваад очиход А.******* байгаагүй. Дараа нь дахин нэг удаа очсон. Ер нь эмэгтэй хүн гэр орондоо үр, хүүхдээ хараад, хоол унд хийгээд байж байх ёстой биз дээ. А.******* надад ажил дээрээ байна гэж хэлдэг боловч яваад очихоор байдаггүй, жижүүр нь манайх тарсан гэдэг. Тэрнээс шалтгаалж А.******* “би ажилгүй болох гээд байна, чамайг 2 удаа ажил дээр ирснээс болоод халагдах гээд байна” гэсэн болохоор нь Гэрэл-Од даргатай очиж уулзсан. Би Гэрэлт-Од даргаас “*******г буцааж ажилдаа авч болохгүй юм уу” гэж гуйж үзсэн. А.*******г 2 удаа сануулгатай байсан учраас ажилд авахгүй” гэсэн. Гэрэлт-Од дарга буцааж авахгүй гэсэн болохоор удаан ярилцаагүй ээ. Манай хүн ч уурлаад гарч явсан. А.*******г халагдсанаас хойш гэр бүлийн маргаан эхэлсэн. ...Нэг удаа ажлын бус өдөр Боргилмаагийн нөхөр Ганзоригоос гаалийнхныг Ногоон төгөл дээр байгаа талаар сонсоод утас руу нь залгахад утсаа аваагүй. Намайг яваад очиход А.******* нь хажуу талын машинд сууж байсан. Би уурлаад машин руу өшиглөөд оруулсан нь үнэн. ...Надад Эрдэнэт хот руу шилжих шалтгаан байхгүй. Гэрэлт-Од дарга А.*******г ажилд нь буцаан авахгүй шалтгаанаа надад хэлээгүй” гэх мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар батлагдаж байна.

 

6. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй талаар зохицуулсан.

Нэхэмжлэгч А.******* нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх талаараа “...нөхөр Наранбаатар Эрдэнэт шилжиж байгаа тул ар гэрийн маань байдлыг харгалзан үзэж 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, ажил олгогчийн зүгээс уг хүсэлтийг нь үндэслэн 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон мөн өдөр Б/39 дугаартай “А.*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  

7. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралттай байгаа ажилтанг дуудаж ажил хийлгэх ёсгүй, мөн эзгүй үед нь ажлаас халах шийдвэр гаргах ёсгүй” гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйийн 99.1-т “...Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно” гэж заасан.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч А.*******г ээлжийн амралттай байх хугацаанд ажлын зайлшгүй шаардлагын улмаас ирж ажиллах талаар санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, улмаар ажил олгогчийн зүгээс түүнд 5 хоногийн цалин хөлсийг бодож олгосон үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Харин нэхэмжлэгч нь 2 хоногийн цалин дутуу бодогдсон гэж, хариуцагч нь цалин хөлс дутуу бодогдох ямар ч үндэслэлгүй, ажлын цагийн бланс байхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй, манай байгууллагын бүх зүйл программын дагуу явдаг гэж маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүргийг хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч нь 2 хоногийн цалин дутуу бодогдсон гэж маргадаг хэдий ч тус хугацаанд ажилласан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт цуглуулах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.*******гийн ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан  ******* ******* ******* ******* *******т холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА

 

 

 

 

\\