| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00185/И |
| Дугаар | 309/ШШ2025/00225 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 309/ШШ2025/00225
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 309/ШШ2025/00225 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дүрэмт болон ажлын хувцасны төлбөрт 841,214 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* ******* цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байсан ******* ******* нь ******* ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/1137 дугаар тушаалаар тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. ******* ерөнхий газрын даргын 2024 оны А/279 дүгээр тушаалаар батлагдсан ******* байгууллагын үйл ажиллагааны “Дүрэмт хувцас болон хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх /код 911/ журам”-ын 911.9.1-д “******* албанаас халагдсан, чөлөөлөгдсөн алба хаагч, ажилтнаар эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт болон ажлын хувцасны үнийг төлөхгүй”, 911.9.7-д “Дүрэмт болон ажлын хувцасны төлбөрийн тооцоо хийхээс зайлсхийсэн тохиолдолд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяа шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу М.*******аас хувцасны төлбөр болох 841,214 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Ажлаас чөлөөлөгдсөн ******* ******* нь эдэлгээний хугацаа дууссан хувцасны төлбөр болох 841,214 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* ерөнхий газрын Санхүү, ар талын албаны Хангалт үйлчилгээний төвийн Төрийн сангийн 100900012039 тоот дансанд тушаасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч М.*******т холбогдуулан дүрэмт болон ажлын хувцасны төлбөрт 841,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч М.*******ийг дүрэмт болон ажлын хувцасны үнэд 841,214 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буй тайлбар, төлбөр төлөгдсөн баримтын хамт ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан “дүрэмт болон ажлын хувцасны төлбөрт 841,214 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 12,369.5 төгрөг /841,214 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,739 төгрөгийн тавин хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА